зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Асуудал" нэрт мангасын эсрэг атгасан сэлэм нь хугархай

2024-1-11
0
ЖИРГЭХ

Сүүлийн үеийн мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод 1.6 сая гаруй хүн оршин сууж байна. 4704.4 км квадрат нутаг дэвсгэр дээр аж төрж буй уур бухимдал, сэтгэл гутралдаа дарлагдсан эдгээр иргэдийн хувь заяаг Х.Нямбаатар гэх эрхэм дэнсэлдэг. Саяхан л Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан мань эр гэнэт л хотын дарга болчихсоныг иргэд цочирдож хүлээж авсан. Гэхдээ дасчихдаг хойно мартчихсан л яваа.

Цаг хугацааны ял болчихсон өвлийн улирал Улаанбаатарчуудын тархины ХОРТ ХАВДАР болжээ. Цаашлаад бидний дундаж наслалт богиносох шалтгаанууд нийслэлд дэндүү олон. Утаа униар, тоосжилт, түгжрэлээс үүдэлтэй оюун санааны бэрхшээлүүд гээд л нэрлээд байвал дуусахгүй. 

Хотын дарга маань үүрэгт ажлаа хүлээж аваад хотын төвийн бүс рүү авто машинуудыг төлбөртэй зорчуулах тухай хэлээд ам руугаа алгадуулсан. Хэсэг чимээгүй байснаа гэнэт л түгжрэлийг шийдэх баатар болж гарч ирээд "Маргаашаас эхлээд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна" гээд л түс тас хэлчихсэн. Уг журам ирэх хоёрдугаар сарын эхний өдөр дуусгавар болно. Шатахууны гэнэтийн хомсдолтой нүүр тулаад ууртай байсан олон нийт тухайн үед түүний шийдвэрийг эсэргүүцэж, боож үхэхээс л наагуур явсан сан. Гэвч одоо дасдаг жамаараа тоохоо байж дээ та нар минь...

Өвөл ирэх тусам бид агаарын бохирдлын ахисан түвшинг амьсгалж байгаа гэхэд хилсдэхгүй. Цас орсон л бол замын түгжрэл үүсэх нь бас мэдээж. Хотод минь тулгараад буй "АРВАН ТАВАН ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАС"-ын хамгийн том хоёр толгой нь дээрх асуудлууд байдаг. Ирт сэлмээ зэхээд, эвтэйхэн шиг удирдаарай гэж чихэнд нь аяар шивнээд, нэмж урам өгөөд бид дээдсүүдээ дээш нь залсан сан. Гэвч тэдний сэлэм нь баасны хутга, сэтгэл нь жорлонгийн гишгүүр болсон гээд хэлчихвэл шоронд суулгачихгүй байх. 

Эрчим хүчний сайд нь "Өвөл болох нь тодорхой" гэж хэлээд сууж байдаг. Итгэл хүлээлгэсэн тэднээс ирээдүй ярих нь олон ч эл харагдтал өөрчлөөд, иргэдээ боддог нь ховор. Багадаа хүн болгон л том дарга болно гэж мөрөөддөг байх. Гэвч одоогийн жаалууд тэднийг ХУЛГАЙЧ гэж хэлээд л зогсож, бүүр хуруугаараа чичиж байгаа нь эмгэнэл. Яруу сайхан Монгол орныг ямар гамшиг туулуулж буйгаа ухаарсан нь нэг ч үгүй мэт. Хатуухан хэлэхэд хаа нэг таардаг таксины жолооч ахаас ч явуургүй бодолтой улс л даа. "Сэтгэл байхад сэтэрхий тэвэнгээр тэрлэг хавна" гэдэг. Сэтгэлгүй учраас л сэлэмгүй, асуудалтай тэмцэх хүсэлгүй байгаа биз. 

Бид өнөөдөр түгжрэлгүй замаар зорчиж л байгаа. Гэвч хотын даргын хэлсэн хоёрдугаар сарын нэгэн удахгүй тохионо. Тэр цагт хүссэн, хүсээгүй та нар түгжрэх л болно. Хавар болоход утаа арилна. Хахир өвөл эргэн ирэхэд утаа суунаглаж, бид дахиад л хордоно. Юмны үнэ нэмэгдэнэ. Хот угаас өртөг өндөртэй газар. Тэгэхээр Улаанбаатарчуудаа, улс, нийгмийг шүүмжилж, утаагаар хордож, түгжрэлдээ шантарч байхаар агаар цэнгэг аль нэг аймаг, сумын төв бараадаж, амьжиргаагаа залгуулбал дээр биш үү?

Морин дэл дээр дарцаглаж явсан Монголчууд минь Манжийн дарлалаас олж авсан сэтгэлзүйгээ генээрээ дамжуулан өвлөж төрөөд, өнөө цагт ийм номхон, хүлцэнгүй амьдарч байгаа юм болов уу? Хуучин цагт төрийн томчуудыг "мөнгө иддэг" гээд хэлчихвэл гэм хийсэн юм шиг санагддаг байлаа. Одоо бол "бүгд хулгайч" гээд хэлсэн ч маргах хүн үгүй болжээ. Сайхан цагийг тэд авчрахгүй. Харин иргэд бид сайхан цаг үе, сайхан газар орчинг өөрсдөө сонгож болно. Энэ л утаа, түгжрэл мэтийг таягдан хаях хамгийн том, зөв шийдвэр байх биз. Анхнаасаа л энэ хөндийд 500 мянган хүн амьдрах учиртай байсан гэлцдэг. Тэднийгээ үлдээгээд бусад нь өөр тийш явчихвал ядаж л аз жаргалын зах зухаас үнэрлэх нь гарцаагүй. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
Гэрэлт модны доор
Өвлийн сорил: Монгол малчны амьдрал
Г.Занданшатар ба түүний нөхөд “харлуулах тактик”-аар мэргэшснээ баталсан өдрүүд өрнөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    21 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    56 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 36 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 48 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК