Сэнди хар салхинд өртсөн АНУ-ын зүүн мужуудад өнөөдөр ОХУ-аас тусламжийн бараа илгээж байна. Өнөөдөр Москва хотын олон улсын нисэх буудлаас нийт 50 тонн хүнсний бараа, бүтээгдэхүүн бүхий хоёр Il-76 онгоц хөөрсөн тухай ОХУ-ын Засгийн газрын веб сайтад мэдээлжээ. Оросын ерөнхий сайд Д.Медведев өнгөрсөн долоо хоногт мөн Куба улсад 30 тонн тусламжийн бараа илгээсэн байна. АНУ-ыг дайрсан Сэнди хар шуургад нийт 50 тэрбум долларын хохирол учруулсан аж. Энэ дундаас хамгийн их хохирсон нь Нью-Иорк болон Нью Жерси хотууд юм.
Т.Гэрэл