
Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хамгийн залуу гавъяат бас хамгийн залуу олимпийн медаллийн эзэн гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. "Монгол хүн бүр соёмбоо дээдэлж, төрийн дуулал эгшиглэхээр хүндэтгэдэг.
Би ч гэсэн тулаан бүртээ соёмбондоо залбирч байсан. Тийм ч учраас
олимпиос мөнгөн медаль хүртсэн гэж бодож байна" гэж ярьсан даруухан энэ хүү “Twitter”-т өөрийн гэсэн хуудастай болжээ. Түүний twitter хаяг @TugstsogtN. "Tugstsogt Nyambayar"

