МУГЖ, Х.Болормаа, СТА Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа нарын хамтарсан хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Гурван дуучин "Ээжийн бүүвэйтэй хорвоо" нэртэй тоглолтыг энэ сарын 24-нд хийхээр болжээ.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Р.Энхбазарын хөгжим "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дууг шинэчлэн дуулж, клипыг нь хийсэн юм. Өмнө нь гурван дуучин бүсгүй нэгэн тоглолтын үеэр “Эхийн ариун сэтгэл” гэдэг дууг хамтран дуулж байжээ.