Өнгөрсөн амралтын өдрөөр картыг нь ашиглаж, 800 мянган төгрөгийг авсан
хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар
хороо, урт цагааны орчим LG-ийн гар утас, “Хаан, Хас” банкны карт, 160
мянган төгрөгөө алдсан гэх гомдлыг 46 настай Д гаргажээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр картыг нь ашиглаж, 800 мянган төгрөгийг авсан хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хороо, урт цагааны орчим LG-ийн гар утас, “Хаан, Хас” банкны карт, 160 мянган төгрөгөө алдсан гэх гомдлыг 46 настай Д гаргажээ. Гомдлыг дагуу шалгахад, түүний картыг нь “Х” супермакетэд уншуулан, 800 мянган төгрөгийг нь авсан байжээ. Мөн тус дүүргийн долдугаар хороонд нэгэн иргэн такси бариад үйлчлүүлээд түрийвчээ орхин буужээ. Гэтэл тус таксины жолооч “Голомт”-ын картаар нь бензин авсан байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)