Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр
багын “Арцатын ам” гэх газраас малчин Г.Нямхүүгийн хар, бор азаргатай 66
тооны адуу алдагдсан.

Өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багын “Арцатын ам” гэх газраас малчин Г.Нямхүүгийн хар, бор азаргатай 66 тооны адуу алдагдсан. Уг хэргийг ЭЦГ-ын тавдугаар хэлтсийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар шалгаж, гэмт этгээдүүдийг саатуулсан байна. Гэмт этгээд болох Б, М нар нь Төв аймгийн иргэд аж. Тэд адууг хулгайлан Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд аваачихаар тууж явсныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Замчдын гүүр” гэх газраас баривчилжээ. Мөн адууг тууж явах замдаа 15-г нь нядалж бусдад зарж борлуулсан байна. Харин үлдсэн 51 тооны адууг хохирогч Г.Нямхүүд хүлээлгэн өгчээ. Одоогоор уг этгээдүүдийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.
Б.Чимэг