Өнгөрсөн амралтын өдрөөр хүний амь нас санаатай хохироосон хоёр хэрэг
гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын төвд оршин суух 33 настай
эрэгтэй Б-г Улаанбаатар хотын харъяат БЗД-ийн иргэн 29 настай Н
хутгалан амь насыг нь хөнөөсөн байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр хүний амь нас санаатай хохироосон хоёр хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал сумын төвд оршин суух 33 настай эрэгтэй Б-г Улаанбаатар хотын харъяат БЗД-ийн иргэн 29 настай Н хутгалан амь насыг нь хөнөөсөн байна. Мөн Өмнөговь аймгийн 40 настай А-г үл таних этгээд зүрхэн тус газар хутгалан хөнөөжээ. Хэрэгтнийг саатуулсан ба хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг