
ОХУ төрийн өмчийн хоёр ч зэвсгийн үйлдвэрээ нэгтгэж, Калашников хэмээн
нэрлэхээр тогтжээ. Вольга дахь Удмуртиягийн бүгд найрамдах улс дахь
Ижмех, Ижмаш хоёр үйлдвэрийг нэгтгэн, корпорацын зохион байгуулалтад
оруулж буй бөгөөд алдарт Калашниковын нэрээр нэрлэхээр тогтсон байна.

ОХУ төрийн өмчийн хоёр ч зэвсгийн үйлдвэрээ нэгтгэж, Калашников хэмээн нэрлэхээр тогтжээ. Вольга дахь Удмуртиягийн бүгд найрамдах улс дахь Ижмех, Ижмаш хоёр үйлдвэрийг нэгтгэн, корпорацын зохион байгуулалтад оруулж буй бөгөөд алдарт Калашниковын нэрээр нэрлэхээр тогтсон байна. Өдгөө 93 нас сүүдэр зооглосон Михайл Калашников өөрийн нэрийг уг корпорацад өгөхийг зөвшөөрсөн гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин өчигдөр мэдэгджээ.
Ижмашийн зэвсгийн үйлдвэрт Калашниковыг бүр 1949 оноос үйлдвэрлэж байсан бол Ижмешт Макаров, Ярыгин зэрэг гар буу үйлдвэрлэдгээрээ алдартай. Гэвч сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчид нь цөөрч буйгаас Ижмаш өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан юм. Тиймээс ОХУ-ын төрөөс хоёр үйлдвэрийг нэгтгэх замаар зэвсгийн үйлдвэрлэлээ авч үлдэхийг хичээж байгаа юм.