зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшигчид С.Эрдэнэ гишүүний хамаатнуудыг халз мэтгэлцээнд дуудлаа

2012-11-12
0
ЖИРГЭХ

    Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшигчид С.Эрдэнэ гишүүний ХАМААТНУУДЫГ  халз мэтгэлцээнд дуудлаа.
Баянгол дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны  14 хүн нэр дэвшээд буй талаар тэд сэтгүүлчдэд хандсан юм. Сүүлийн үед “С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхэн  Баянгол дүүргийг хувьчилж авахаар зэхэж байна” гэх мэдээлэл нэлээд гарсан боловч  МАН-ын хорооныхон төдийлөн анхаарал хандуулаагүй байна.  Гэтэл “Зууны мэдээ” сонин дээр Баянгол дүүргийн АН-аас С.Эрдэнэ гишүүний 17 хүн нэр дэвшиж байна гэсэн жагсаалт гарсан нь тэднийг ийнхүү хэвлэлийнхэнд хандахад хүргэжээ.  Тодруулбал, гишүүний эхнэр, хүүгээс өгсүүлээд түүний бие төлөөлөгч хүртэл Баянгол дүүрэгт нэр дэвшээд байгаа аж.

   Хэдийгээр төрөл төрөгсдөөрөө нэг газар нэр дэвшиж болохгүй гэсэн хууль байхгүй боловч УИХ-ын гишүүн эрхэм ийнхүү хамаатан, садынхаа хүмүүсийг дэвшүүлж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл,  төрийн албыг гэр бүлжүүлэх бодлого барьж байгааг тэд шүүмжилж байв. Түүнчлэн Аймаг,сум, дүүргийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлд    “Чөлөөтэй, тэгш, шууд сонгоно гэж заасан байдаг.  Энэ хуулийн заалтыг С.эрдэнийн ойр тойрынхон үл тоомсорлож байгааг Баянгол дүүрэгт бусад намаас нэр дэвшигчид хэлж байна.   

   Тэд С.Эрдэнэ гишүүний ойр тойрныхныг  мэтгэлцээнд дуудаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм. Ингэхдээ тэд цэвэр мөрийн хөтөлбөрөөрөөр мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Ингээд  АН-аас нэр дэвшигч дээрх хүмүүст мэтгэлцэх хүсэлтээ өнөөдөр хүргүүлэхээр болсноо хэлсэн юм. Уг мэтгэлцээнийг энэ сарын 19-нд нээлттэй хийх хүсэлтэй байгаагаа ч дуулгасан.  Мэтгэлцээнийг Линкольн, Дугласын зарчмаар явуулах аж.  Энэхүү нээлттэй мэтгэлцээнд С.Эрдэнэ гишүүний хамсаатнууд дүүргээ яаж хөгжүүлэх талаараа ярих уу эсвэл гэр бүлийнхнээ хэрхэн ажиллуулахаа ярих уу гэдэг нь тэдэнд нэлээд сонирхолтой байгаа гэнэ.Мэтгэлцээнийг бүх ард түмний өмнө ил тод хийх нь зүйтэй гэж тэд  үзжээ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМААС ДИТХ-Д НЭР ДЭВЧИГЧИДЭД

Баянгол дүүргийн ардчилсан намаас нэр дэвшигчдийг
мэтгэлцээнд дуудах тухай

  2012 оны Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлийн сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчид зөвхөн намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө гэж МАН-аас нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчид бид ойлгож байсан. Гэтэл Зууны Мэдээ сонины 11 сарын 07-ны өдрийн дугаар, www.polit.mn, www.chuhal.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ойрын төрөл садангийн 12 нэр бүхий хүмүүс нэр дэвшсэн талаар уншаад үнэхээр гайхшралд хүрлээ.

  Өнөөдөр МАН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн 70-аас дээш хувь нь 40-оос доош насны анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. 30 хувь нь эмэгтэйчүүд. Манай намын бодлого ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг бүрэн багтаасан, Баянгол дүүргийн МАН бүрэн шинэчлэгдсэн залуучууд нэр дэвшиж, АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг зорьсон. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, бие хамгаалагч, хүргэн, бэр гэсэн 12 хүн ДИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэнийг хараад АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх гээд байна уу, эсхүл түүний гэр бүлийн бодлого, мөрийн хөтөлбөртэй өрсөлдөх гээд байна уу? Дүүргийн хөгжлийг иргэдийн төлөөлөгчид тодорхойлох гээд байна уу, С.Эрдэнийн гэр бүл тодорхойлох гээд байна уу гэдэг асуудал гарч ирж байна.

  Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үндсэн зарчим нь “...чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр” гэсэн үндэслэгдсэн байдаг. Гэтэл тэгш эрхийн зарчим алдагдаж Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрийн соёл, ёс суртахуун, ёс зүйг үл ойшоон эхнэр, хүүхдүүд, хүргэн, бэрийгээ нэр дэвшүүлж байгаа нь АН үнэхээр боловсон хүчингүй нам юмуу, эсхүл АН шинэчлэгдэж чаддаггүй, гэр бүлийн, олигархийн нам юмуу гэсэн эргэлзээ төрүүлж байна.

  Төрийн албыг төрлийн алба болгож байгаа, иргэдийн хурлыг С.Эрдэнийн гэр бүлийн төлөөлөл болгох гээд байгаа, дүүргийн хөгжил биш, гэр бүлийн хөгжлийг ярих гэж байгаа С.Эрдэнийн ойрын төрлийн АН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 12 нэр бүхий нэр дэвшигчдийг ДИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцье гэж урьж байна.

Бид дүүргээ яаж хөгжүүлэх талаараа, харин та бүхэн гэр бүлээрээ хэрхэн хөгжүүлэх талаараа ярих уу, эсхүл дүүргийнхээ хөгжил, шинэчлэлийн төлөө мөрийн хөтөлбөрөөрөө уралдах  гэдэг талаар 2012 оны 11 дүгээр сарын 19-ны ___ цагаас ________  телевизын студид Монголын бүх ард түмний өмнө мэтгэлцэхийг урьж байна.

  Бид улс төрийн соёлтой, ёс зүйтэй залуус. Бид мэтгэлцээнд бэлдэх хугацаа С.Эрдэнийн гэр бүлд олгож байна. Мэтгэлцээнийг Линколин VS Дугласын зарчмаар явуулна. С.Эрдэнийн 12-тай халз мэтгэлцэх манай нэр дэвшигчдийн жагсаалтыг харна.

98

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • (122.201.18.188)
    ерселдех эрх нь нээлттэй гэсэн хэдий ч сонгогдсон нехдvvд ямар зарчмаар гарч ирэв гэдэг сонин. яг энэ байдал орон нутагт бол арай дэндчихсэн шvv дээ. шинэчлэх гэж байгаа бол арга барилаа еерчлех цаг болсон. барьцах арга хэрэггvй.
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • ques (122.254.127.34)
    Ene yneheer ynen yum u,hamaatnuud n??
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • 123 (202.131.238.114)
    өөр ярих юм байхгүй л юм байхдаа та нар эрх барьж байхдаа ард түмний төлөө юу хийсэн ядаж ичиж сурах хэрэгтэй МАН-хаан та нар ард түмэндээ тайлагнах юм байхгүй шүү дээ
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • (202.179.19.44)
    Ardiin namiihan bol bur butehgui garuud bgaa shuu nu.a ene ter geed ha ha
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • unshigch (182.160.22.253)
    Songuulid ner devshigchid henii hen ni jamar hamaatai jum be??? Ursulduj Jalagdah lalahaa uzehed buh hun neelttei biz de!!!!!!!!!!!!!!!
    2012 оны 11 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    1 цаг 0 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    1 цаг 25 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    1 цаг 37 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын төлөв
    1 цаг 55 мин
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 0 мин
  • Цэцэрлэгийн бүртгэл ирэх Даваа гаригт эхэлнэ
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    2 цаг 6 мин
  • Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна
    2 цаг 8 мин
  • Он гарсаар нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    17 цаг 44 мин
  • Наймдугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 7 мин
  • А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ
    18 цаг 10 мин
  • Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна
    18 цаг 47 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    19 цаг 16 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстан Улсын Парламентын Мажилисын Төлөөлөгчдийн танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийлээ
    19 цаг 46 мин
  • Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
    20 цаг 2 мин
  • Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ
    20 цаг 23 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    20 цаг 53 мин
  • Хагас коксон түлш гэж юу вэ?
    21 цаг 20 мин
  • Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв
    21 цаг 46 мин
  • Тээврийн жолооч хилээр нэвтрэхэд тулгардаг хяналт шалгалтыг цөөлнө
    21 цаг 47 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК