Бээжин, Сөүл, Токиогийн нислэг саатжээ

МИАТ компанийн олон олон улсын нислэгүүд өчигдрөөс эхлээд хойшлогдсон байна. учир нь цаг агаар таагүй байгаа учраас ийнхүү нислэгээ цуцалсан байна. Тодруулбал, өнөөдөр өглөөний Бээжин хүртэлх 08.15, Сөүл хүртэлх 08.05, Токио хүртэлх 09.45 цагийн нислэгүүд хойшилжээ. Орон нутгийн нислэгүүд саатсан эсэхийг “Аэро Монголиа” компанийн лавлахаас тодруулахад “Бүх чиглэлийн нислэгүүд цагийн хувиарийн дагуу нисч байна” гэлээ. МИАТ-ын хойшилсон нислэгийн цаг одоогоор тодорхойгүй байна.