Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” компанийн Зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн өмчийн хорооны байранд эхэлнэ. Тус хурлаар үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг болон орлогч захирлуудыг өөрчилж, оронд нь шинээр томилох захирлуудын асуудлыг хэлэлцэх аж. Монголчуудын XX зуунд бий болгосон хамгийн том бүтээн байгуулалт уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь 30 гаруй жил ард түмнийг тэжээсээр ирсэн. Мөн эрх баригч намуудын улс төрийн гол хандивлагч болдог нь бичигдээгүй хуулиар хэвшжээ. Ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Да.Ганболд, “Эрдэнэс MGL” ХК-ийн захирал асан Б.Энэбиш нарын нэрийг ярьж байна.
Хууль зүйн салбарын шинэчлэл чуулга уулзалт өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд эхэлнэ

Өнөөдөр mn-мэдээллийн төвд
11.00 цагт БГД-ийн 18 дугаар хорооны оршин суугчид газрын маргаантай асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хуралд урья.
13.00 цагт Бизнес эрхлэгчдэд оюуны дэмжлэг үзүүлж, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох ур чадвар олгох, алсын хараатай шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг бизнесийн давалгаанд уриалах зорилготой “Global Entrepreneurship Week Mongolia 2012” долоо хоногийн аян Монголд хоёр дахь удаагаа өрнөх гэж байгаатай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.