
ОХУ-д
өчигдөр сөрөг нөлөөтэй веб сайтуудыг хар жагсаалтад оруулж, хаах болсон
талаар “Guardian” мэдээллээ. Хар жагсаалтад орж буй сайтуудыг хар
тамхины хэрэглээ, амиа хорлох үзэгдэл, хүүхдийг сексийн зорилгоор
ашиглах зэрэг гэмт үйлдлүүдэд ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үзжээ. Тус
улсад ийм нөлөө үзүүлдэг хоёр томоохон сайтыг хаасны дараа бусад
сайтуудыг хар жагсаалтад бүртгэж эхэлжээ.

ОХУ-д өчигдөр сөрөг нөлөөтэй веб сайтуудыг хар жагсаалтад оруулж, хаах болсон талаар “Guardian” мэдээллээ. Хар жагсаалтад орж буй сайтуудыг хар тамхины хэрэглээ, амиа хорлох үзэгдэл, хүүхдийг сексийн зорилгоор ашиглах зэрэг гэмт үйлдлүүдэд ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үзжээ. Тус улсад ийм нөлөө үзүүлдэг хоёр томоохон сайтыг хаасны дараа бусад сайтуудыг хар жагсаалтад бүртгэж эхэлжээ.
“Риа Новости” агентлагийн мэдээлснээр 11 дүгээр сарын нэгэнд хууль батлагдсанаас хойш 180 сайтыг хаасан байна.
Харин ажиглагчид Кремлийн хүнд гар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэт халдвал Оросын интернэт хэрэглэгчид тэмцэл гаргаж магадгүй талаар анхааруулсан байна.
Д.Идэр