зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МИАТ-ийн хоолны "мафи"

2024-2-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төрийн далбааг тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани. Хүний газар явахад энэ нэр эх орон шиг сонсогддог. Хөлгийн бүхээгт нь ороод л Монголдоо ирсэн юм шиг сэтгэл уужирдаг.

Үнэхээр ч МИАТ ХК иргэнийнисэхийн салбартаа айлын ах шигбайж, орон нутгийн 8 чиглэлд нислэгээ сэргээж, олон улсын нислэгийн чиглэл давтамжаа нэмэгдүүлж, агаарын хөлгийн тоогоо нэмж, аялж зорчих тийзээ хямдруулж олны талархлыг хүлээсээр байгаа.

Харин өнөөдөр тэдний нэрийг нэг л зүйл баллаж байна. Сошиалаар түрхэн шагайх төдийд л МИАТ-ын хоол үйлчилгээг голсон, чамласан, шүүмжилсэн сэтгэл дундуур сэтгэгдэл постууд дүүрэн. Олон нийт үнэндээ хөөрхий нарийн учрыг мэдэх биш. МИАТ л тэдэнд амт чанаргүй, хөрсөн муудсан хоол зууш өгөөд буй мэт сэтгэж шүүмжлэх нь арга ч байхгүй.

Саяхан МИАТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо яг энэ сэдэвтэй холбогдуулан нэгэн ноцтой мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “...МИАТ-ийн хоолны катеринг үйлчилгээтэй холбоотой хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл тус компанийн нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүйд нийт ажилтнууд нь харамсаж....” байгаагаа илэрхийлээд зогсохгүй “Нүхт тур” ХХК-иас МИАТ компанийн зорчигчдод өгч байсан хоолны чанар, орц найрлага жилээс жилд муудаж, сүүлдээ зорчигч үйлчлүүлэгчдийн дунд МИАТ хоол муутай гэсэн ойлголт үүссэн нь үнэн гэдгийг онцгойлон дурдсан нь анхаарал татна. Түүгээр ч барахгүй МИАТ компанийн үе үеийн удирдлагууд катеринг үйлчилгээгээ Нүхт тур-ээс салгаж авах гээд оролдох бүрийдээ үргэлж ялагдсаар ирсэн гашуун хийгээд харамсалтай үнэнийг нотлоодхарин ч одоогийн удирдлагууд зоригтой алхам хийж катеринг үйлчилгээгээ Нүхт тур-ээс салгаж авч чадсан гэдгийг онцолжээ.

Түүнчлэн тус мэдэгдэлд “...чанаргүй, муу бүтээгдэхүүн нийлүүлж байвал гэрээлэгчээ, хамтрагчаа сольдог нь бизнесийн зарчим. МИАТ-ийн удирдлагууд энэ зарчмаар л ажилласан...” гэдгийг ч тов тодорхой дурджээ.

Саяхныг хүртэл МИАТ компанийн талаар олон нийтийн дунд муу хоолтой, тийз нь үнэтэй гэсэн ойлголт гүн бат тогтоод байсан. Арга ч үгүй биз. Онгоцны тийзний үнэд голлох нөлөө үзүүлдэг түлшний “Ц.Анандбазар гэдэг шахаа”-тай, 15 жилийн турш муу хоол нийлүүлсэн НҮХТ ТУР гэдэг дарамттай байсан юм чинь.
Ер нь яаж ч бодсон муу бүтээгдэхүүн нийлүүлдэг хамтрагчаасаа, үнэтэй түлшний шахаанаасаа, хатуухан хэлэхэд хатиг хавдар болтлоо архагшсан паразитуудаасаа  салахгүй бол тийз нь үнэтэй, бизнесийн нэр хүндгүй байх нь ойлгомжтой.

No description available.

Харин МИАТ-ын шинэ удирдлагаар шударга, мэдлэг боловсролтой залуусыг сонгосноор Анандбазрын монополыг нурааж ужиг болсон түлшний шахааг зогсоож чадсан. Ингэснээр олон улсын нислэгийн тийзний үнийг 10-26 хувиар бууруулсан. Ганцхан жишээ.Өмнө нь Бээжин рүү 1,185,400 төгрөгөөр нисдэг байсан бол одоо харин 876,300 төгрөгөөр нисч байна.Харин одоо МИАТ муу хоол нийлүүлдэг хамтрагчаасаа салах гэж тэмцэж байна.

Шашин, улс төрийн хамгаалалттай Нүхт тур компани 15 жилийн турш монопол байдлаар 102 тэрбум төгрөгийн катеринг үйлчилгээг “шахсан” мэдээ нь цагаан дээр хараар цаасан дээр баримт болон дурайж байна.

Хэдийгээр Монгол Улсад 2006 оноос эхлэн Тендерийн тухай хууль хэрэгжиж байгаа ч том артай “Нүхт Тур” компани 15 жилийн турш нэг ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр МИАТ-ын зорчигчдод хоол нийлүүлэх эрхийг дангаар эзэмшиж өдийг хүрсэн.

Тендер сонгон шалгаруулалт зарлах гэхээр л Төрийн ордны томчууд ээлж дараалан утас цохиж шашны тэргүүн, их багшийн бизнесээр оролдож болохгүйг сануулж дарамт үзүүлсээр давралыг олсон нь энэ.

МИАТ-ийн шинэ удирдлагын зүгээсхуулийн дагуу шударгаар тендер сонгон шалгаруулах ёстой гэж үзэн 2023 онд “Агаарын хөлөгт хоол нийлүүлэх катеринг үйлчилгээ”-ний тендер зарлаж 5 компани өрсөлдсөнөөс манайдаа л катерингийн чиглэлээр тэргүүлэгч компаниуд өрсөлдөж “Ред рок катеринг” ХХК шалгарчээ.

Гэтэл энэ нь шашин, төрийн ихэс дээдсийн таалалд огтоос нийцээгүй тул, өнөөх “Нүхт Тур” компаниас тендерийг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргаж үйл ажиллагааг нь гацаагаад МИАТ-ын залуу удирдлагуудыг хууль, хүчний байгууллагаар дамжуулан дарамтлаад эхэлсэн гэнэ.

Өмнө нь ч 2016 онд бараг л НҮХТ ТУР компаниас салах зорилгоор катеринг үйлчилгээний тендер зарлаж олон улсад нэр хүндтэй “Gate Gourmet” компани шалгарсан боловч НҮХТ ТУР компанийнхан шүүхээр заргалдаж, удирдлагуудыг нь дарамталсаар байгаад санасандаа хүрч эцэстээ тендерийг хүчингүй болгож, гадны нэр хүндтэй компанийг хөөж гаргасан түүхтэй.

МИАТ бол Корейн Эйр, Туркиш Эйрлайнз зэрэг дэлхийн акул авиа компаниудтай Монголын агаарын тээврийн зах зээлд өрсөлддөг манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч. Тэд энэ жил АНУ, Вьетнам улс руу шууд нислэг нээж, 1,2 сая зорчигч тээвэрлэх томоохон зорилго тавин ажиллаж байгаа.

Энэ том өрсөлдөөнд бид чанаргүй бараа, үйлчилгээтэй, дураараа үнэ тогтоодог эрх мэдэлтнүүдийн халаасны компаниудаас салж байж л шударгаар өрсөлдөх боломж нээгдэнэ.

Гэтэл “Нүхт тур”-ынхны нүгэл, ханаж цаддаггүй цаглашгүй их шунал МИАТ-ийг өттэй хоол, гомдолтой зорчигчдоос салгахгүй бололтой

Зүй нь бол үйлчилгээгээ сайжруулах үүднээс сонгон шалгаруулалт зарлаж хамгийн сайныг нь шалгаруулсан МИАТ-ынханыг дарамтлах бус  шилэн данс, медиа хяналт, тендерийн хуулийн хажуугаар хязгааргүй монополь эрх эдлэн бүхэл бүтэн 15 жилийн турш тендергүй үйлчилгээ үзүүлсээр ирсэн НҮХТ ТУР-ын булхайтай үйлдлийг нэгбүрчлэн шалгаж но-г нь тогтоох цаг ирсэн биш үү.

No description available.

Эс тэгвээс МИАТ-ын хоол үйлчилгээнд эрээ цээргүй  эзэн сууж хөлжсөн “Нүхт тур”-ийн хоолноос өмнө нь гарч байсан өт, үс, эрэг, шураг, сатурк хойшдоо ч гарч гадны дотны зочид зорчигчдын ая тухыг алдагдуулж, сэтгэл ханамжийг сэвтээсээр л байх биз ээ.

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ болгон зарласан. Зочид гийчид айлд уригдаад зоог хоолоор нь тэднийхийг шинждэг.

Түүнтэй адил МИАТ-ын хоол бүхнийг зоосны нүхээр харж зоологчдын хуулин дээр дэвсэлсэн хударгагүй үйлдлийн золиос болсоор байвал наанадаж үндэсний агаарын тээвэрлэгчийн, цаанадаж үндэстэн Монголын минь нэр хүнд хөсөр унах бус уу.

“Нүхт тур”-ын нүглийн дэргэдүүр хууль хяналтынхан нүдээ аниад өнгөрвөл хуулийн засаглал тогтоох монгол төрийн бодлого худлын өмнөх сөхөрсөнтэй адил болно гэдгийг хэлэхэд илүүдэх юун. Хоолны мафийн хоронд чухам хэн орж, хэн хутгалдахыг нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсоно гэдгийг БҮҮ МАРТ !!!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.178.184)
    Иймэрхүү юмыг хэн ч наачихаж чадна, бөөн сүр болоод л.. Нүүрс, газар нутаг, алтаа ярь
    2024 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 57 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    5 цаг 11 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 16 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    9 цаг 18 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК