Хотын дарга Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 26, 36-хороонд сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөх асуудлаар ажиллаж байна. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд их хэмжээний барилгажилтын дүнд Улаанбаатар хотод олон том орон сууцны хороолол бий болсон. Тухайн хотхон, хорооллоос ажил, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гэх мэт бусад газар луу чиглэсэн хөдөлгөөн нь түгжрэлийн гол шалтгаануудын нэг болдог.
Тиймээс хүн амын нягтаршил, орон сууцны хотхон, хороолол ихтэй байршлуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орц, гарцыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.
Газраа чөлөөлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэв.