Улаанбаатар хотод 2024 оны 2-р сарын 5-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.6 хувиар, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, хамгийн их өссөн үнийн дүнтэй нь хонины мах бөгөөд кг нь 529 төгрөгөөр нэмэгджээ. Үүний дараа үхрийн цул мах 323 төгрөгөөр өссөн үнийн дүнтэй байна.