Хөгжлийн банк бол эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экпортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсгэврийг бүдүүлэх зорилготой юм. Өнгөрсөн жилүүдэд уг зорилгоосоо хазайсан ч дахин урагшилж, үүргээ үе шаттай биелүүлсээр буй. Иймд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.
Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу “МИАТ” ТӨХК нь АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулсан. Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус агаарын хөлгийг худалдан авахад шаардлагатай санхүүжилт болох 101.8 сая ам.долларыг олгосон юм.
Уг санхүүжилтийг олгосноор агаарын тээврийн салбарын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах, компанийн үйл ажиллагааны өртгийг бууруулах замаар зорчигч тээврийн тийзийг хямдруулах, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах зэрэг боломж бүрдэж, олон улсын нислэгийн чиглэл, тоо, давтамжийг нэмэгдүүлжээ.
“МИАТ” ТӨХК нь уг зээлээ 2022 оны есдүгээр сард бүрэн төлж барагдуулсан.