Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг байна
Оны эхний сарын байдлаар Улаанбаатар хотод борлуулагдаж буй орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая төгрөг болоод байна. Хан-Уул дүүрэгт байршилтай орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байгаа аж.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн үнэ дунджаар 3.79 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөгийн ханштай байна.
Үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын 50 хувийг ипотекийн зээл бүрдүүлдэг бөгөөд энэ онд 620 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгох төсөөлөлтэй байгааг Монголбанк мэдээлж байсан юм.
Сэтгэгдэл (2)