Өнөөдөр "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн улаан бар сарын нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.
Шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд Бурхан багшийн Рид хувилгаан шидийг үзүүлсэн өдөр юм. Тодруулбал, хаврын тэргүүн сарын эл өдрийн хооронд Бурхан багш номын хүчээр бүхнийг эрхэндээ оруулсан гэж үздэг байна.
Шинийн 15-ны дотор багтаан үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээдэг.