

Эдгээр машинуудын чиглүүлгийн механизм болон ус шахуурга нь алдаатай үйлдвэрлэгдсэн хэмээн үзэж байгаа тул буцаан татахаар болсоноо групп мэдэгджээ.
“Японоос 1.5 сая, АНУ-аас 670 мянга, Европийн орнуудаас 496 мянган машин татна” хэмээн төлөвлөсөн талаар өчигдөр копорацийн хэвлэлийн төлөөлөгч Жойчи Тачикава мэдээлсэн байна.
Түүний хэлснээр Prius болон Corolla-ын шинэ загваруудын эдгээр алдааг засахад 50 минут л орно гэсэн байна. Toyota 1997 оны 12 сараас хойш нийтдээ 3.3 сая Prius hybrid, 4.6 сая Camry машин үйлдвэрлэсэн аж.
Энэ мэдээлэл цацагдсаны дараа Toyota-ийн хувьцаа 0.5 хувиар унасан байна. Харин өрсөлдөгч Никкей компаний хувьцаа 0.1 хувиар өсчээ.
Д.Идэр