
Татвар төлөгчдөд зориулсан “Татвар-Стандарт-Бүртгэл” сургалт өнөөдөр Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн танхимд эхэллээ.

Татвар төлөгчдөд зориулсан “Татвар-Стандарт-Бүртгэл” сургалт өнөөдөр Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн танхимд эхэлсэн байна. Сургалт нь татвар төлөгчдийн татварын мэдлэг, чадвар, эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, татварын албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг таниулах үндсэн зорилготойгоор сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм. Сургалтын эхний хоёр өдрийн хичээлд Нийслэлийн татварын газартай харилцдаг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм. Дараагийн сургалтууд ирэх долоо хоногийн даваа гарагаас ирэх сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.