зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн мөрөөдлийг няцлагчид эндээс л төрдөг - 2

2012-11-16
0
ЖИРГЭХ

Тэдэнд мөрөөдөл байсан юм
    БарилгаМАН 1990 оноос хойш дангаараа нийслэлийг засаглаж, захирахдаа Хот төлөвлөлт, барилгажилт, газар олголтыг жинхэнэ утгаар нь завхруулж орхижээ. Тэдний бодлогын алдаа, хариуцлагагүй үйл ажиллагааны золиосонд үй олон хүүхэд, залуусын мөрөөдөл няцлагдан тасарсан юм.
Сахиусан тэнгэр мэт ариухан мөрөөдлийг хэн няцлав?

    2012 оны 9 сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт “Төгс гүрэн” компанийн барьж байсан барилгад осол гарч, цемент шахагч кран унажээ. Ингэхдээ барилгын талбайн гадуур өнгөрч явсан 12 настай Есүгэн охины дээр унасан юм.
    “Радуга” сургуулийн 8б ангид сурч асан Батсайханы Есүгэн охин эзэн Богд Чингис хаантай адил 11 дүгээр сарын 14-нд мэндлэжээ. Тэр охин ер бусын гэгээн сэтгэл, цэвэр ариун мөрөөдлөөр жигүүрлэн явсан. Гэнэ сэрэггүй мөрөөрөө явсан түүний дээрээс гэнэт авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал няц даран унасан юм. Энэ хэргийн мөрөөр ороход яалт ч үгүй МАН-аас монголд цэцэглүүлсэн авлига, хүнд суртлын үр хөврөл болох хариуцлагагүй, хуулийг үл тоомсорлодог зуршил тодорно.
    Барилгын захиалагч нь “MUDI” компани. Энэ компанийн захирал Б.Батболд МАН-ыг санхүүжүүлэгч, энэ намын дэмжлэг, төсвийн зардлаар японд суралцсан нэгэн. Тэрээр Баянгол дүүргийн МАН-ын дарга П.Цогтбаатартай тохиролцон Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дээрх энэ газрыг өөрийн нэр дээрээ болгож авсан. Газрын зөвшөөрөл нь хотын захиргаагаар батлагаажаагүй, зөвхөн үе үеийн МАН-ын дүүргийн Засаг дарга нар П.Цогтбаатар, Л.Амгалан нараас “барилга барихад татгалзах зүйлгүй” гэсэн бичигтэй байсан аж. П.Цогтбаатар, Л.Амгалан нар энэ барилгаас хэн нь ашиг хүртэх асуудлаар нилээд зөрчилдөж, хэвлэлээр муудалцаад авсан бололтой байдаг. “- Таны өмнөх засаг даргын ярилцлага  БГД-ийн засаг дарга Л.Амгалан захиалгаар хүн зодуулжээ гэсэн детектив гарчигтай... хэвлэгджээ” гэсэн сурвалжлагчийн асуултад Л.Амгалан: “Сүүлийн үед хэвлэлээр нэг тийм мэдээлэл яваад байна. Ний нуугүй хэлэхэд ямар нэгэн сэжүүрээр намайг оролдох санаачлага гарч, түүнийгээ зохион байгуулалттайгаар явуулж байхыг үгүйсгэж чадахгүй нөхцөл байдалд хүрж байна. Тэглээ гээд би юм санахгүй. Хэрэв энэ бүхнийг хийж байгаа нь үнэн бол тэр хүний бас буруу биш” гэхчилэн орон гаран зүйл ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
    МАН-тай хоршигч Б.Батболд анх эмнэлэгийн зориулалтаар газар эзэмших эрх авсан хирнээ орон сууцны барилгын зураг гаргуулж, зургаа Барилга хот байгуулалтын газраар албан ёсоор хянуулж, зөвшөөрөл авалгүй барилгын ажлыг эхлүүлжээ. Хавар таван сард энэ барилгын ажил гурван давхарт хүрч байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч барилгын ажил зогсоогүй. Үүний шалтгааныг саяхан УМБГ-ын мөрдөгчид авлигатай холбон үзэж, үндэслэлээ гаргасны дагуу уг хэргийг АТГ хариуцан шалгаж байгаа юм.
    Бетон зуурмаг нийлүүлж байсан “Премиум конкрете” компани Барилгын тухай хуулийг зөрчсөн нь ослын шалтгаан болсон. Тэд машинаа тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд оруулаагүй байсан нь тогтоогджээ. Энэ компани барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл аваагүй байжээ. Уг барилгыг байнга хянаж байх ёстой Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Б.Ганхүү гэгч “Дэд бүтцийн хяналтыг би хариуцдаггүй учир сайн мэдэхгүй байна. Барилгыг зөвшөөрөлгүй барьж байсан гэдгийг би мэдэхгүй. Барилгыг “Төгс гүрэн” компани барьж байгаа учир шалгаагүй байна” гэхчилэнгээр бөөрнхийлж байсан бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэн “каскгүй хүн барилгын орчимд явах ёсгүй л юм байгаа юм” гэж бүр этгээд хариулт өгч байжээ.  
    Хамгийн даажинтай нь хүний аминд хүрсэн зөшөөрөлгүй барилга МАН-ын залуучуудын зохион байгуулдаг “АЛТАН ЦАМХАГ 2011” шалгаруулалтаас “Нийгмийн ач холболтой шилдэг төсөл” гэсэн өргөмжлөл хүртэж байсан байх юм. Гүйцэтгэгчээр ажилласан “Төгс  гүрэн” компани ч ариухан бус. Энэ компани 2008 оны 4-р сард МАН-ын Засгийн газрын гайхалтай дэмжлэгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж, 300 гаруй хятад барилгачин ажиллуулж байсан юм.
    Барилгын салбарт мэргэшсэн ажилтан хомстсны улмаас эл салбарт хөдөлмөр аюулгүйн ажиллагаа алдагдаж, захиалагчид нь гүйцэтгэгчдээ хугацаагаар шахаж, хууль, дүрэм, журмыг зөрчихийг шаардах болсон. Хянах, шалгах ёстой төрийн байгууллагууд нь авлига, хүнд сурталд автсан зэргээс шалтгаалж Б.Есүгэн охин амь үрэгдсэн. Сахиусан тэнгэр мэт гэгээн мөрөөдөлтэй охин “энхийг эрхэмлэсэн, эрх чөлөөт, аюулгүй нийгэм Монголд тогтохыг хүсч, мөрөөдөж байсан, бид түүний мөрөөдлийг биелүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Есүгэний аав төрийн тэргүүнд хандаж бичсэн захидалдаа “Арван хоёрхон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг  нь тэр увайгүй хоолой няц даран унасан. Тараан цацагдсан тархиных нь хөрч амжаагүй эд эс, хэсэг бүрийг гэгээн ариухан хүсэл мөрөөдөл хэлэх эцсийн үг бүхний хамт нийлүүлчихвэл сонсчих юм шиг бүтэлгүй мөрөөдөлдөө автан хаман хаман суусан аав би... Монгол төрийн аав танд хандаж байна” гэжээ. Хүйтэн гудамжинд охиноо алдсандаа итгэж ядан сөхөрч, уйлан хайлан суусан аавыг Ардчилсан Ерөнхийлөгч, Шинэчлэлийн засаг, шинэ хотын захиргаа л ойлгосон юм. Хуучин цагт бол энэ хэрэг хүнд суртлын дүлий дүмбэд ахуйд дарагдан бүдэгрэх байлаа.

    “Миний охин өнөөгийн нийгэмд бугшсан булхай бүхнийг илчилж засч залруулах цаг болсныг алтан амиараа сануулан, Монголын мянга мянган хүүхдийн сайн сайхны төлөө амь насаа зориулсан юм. Зураг, зул хоёроор сэтгэлээ зогоон амьд явж байгаа хүчин мөхөс аав би, миний  нэгэн адил бодгаль хүн, өрх гэрийн аав хүний хувьд зүрх сэтгэлд тань хайрт охиныхоо хүслийг чадан ядан хүргэхийг  хичээлээ” гэсэн сайн аав Батсайханыг олуулаа дэмжье. Бидний хүүхдийн гэгээн мөрөөдлийг, монгол хүн бүрийн сайхан мөрөөдлийг хазаарлана, чөдөрлөнө хэмээн заналхийлж байгаа хуучинсаг хүчинд “үгүй” гэж хэлье.

С.Нямдаваад няцлуулсан бас нэгэн гэгээн мөрөөдөл


 Барилга   2012 оны 10 сарын 6-ны өдөр. 17 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт "Эко констракшн"-ы захиалгаар барьж байсан барилгаас төмөр багана унаж, 20 настай Ч хэмээх залуу нас барлаа. Харамсалтайгаар амиа алдсан залуу ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангид элсэж орсон шинэхэн оюутан, германд магистр хамгаалж, эх орондоо хэрэгтэй хүн болно гэсэн гэгээн мөрөөдөлтэй нэгэн байсан юм.

    Анх Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг, нийтийн эзэмшлийн талбай дээрх усан оргилуурыг бүрэн шинэчлэх гэрээг 2011 оны тавдугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Ч.Однасан “Түмэн занги” ХХК-ийн захирал Д.Баатартай байгуулжээ. Удалгүй усан оргилуурыг зөөж, 16 дугаар байрны дэргэд айлын усны өрөөний ванн шиг юм босгоод, олны элэг доог болжээ. “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн сүртэй нэр өгсөн байсан ч “Ээж, хүү баавгай гурав” гэж марзан зүйл болоод дуусчээ. Уг нь гэрээнд “усан оргилуур нь гэрэлтүүлэг бүхий хамгийн сүүлийн үеийн дизайн бүхий нийслэлийн өнгө үзэмжид бүрэн нийцсэн байх” гэж заасан байх юм.

    Усан оргилуур алга болмогц захиалагч нь иргэн К.Пүрэв болон өөрчлөгдөв. К.Пүрэв бол Эко Нямдаваа нэрээр алдаршсан МАН-аас НИТХ-д сонгогдож байсан С.Нямдаваагийн компанийн нягтлан бодогчийн нөхөр гэнэ. Эко Нямдаваа энд тэнд маш олон газар луйвраар авч, ноцтой хэл аманд байнга өртөх болсон тул энэ удаад нягтлангийн нэрийг ашигласан бололтой. К.Пүрэв барилгаа барихдаа кадастрын зурагнаас 3-4 дахин томсгоод барьчихаж. Тус барилга нь явган хүний замтай тулсан, үйлдвэрлэлийн аюул ослын тухай анхааруулах дохио санамжгүй, хамгаалалтын торгүй, хамгаалалтын тоноглогдсон саравчгүй ажиллаж байсан нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй зураг төсөлд улсын магадлан шалгалт хийж, ерөнхий дүгнэлт гаргуулж баталгаажуулаагүй нь Барилгын тухай хуулийг зөрчжээ. Барилгын компаниуд МАН-ы далбаан дор хэрхэн даварч, хууль, дүрмийг юу  ч биш болгож байдгийн бас нэг жишээ энэ юм. 2012 оны хавар сонгуулийн өмнөхөн энэ барилга дээр өргөгч цамхагаас хавтан унаж ойролцоо зогсож байсан машинуудыг няцалсан хэрэг гарсан. Гэвч МАН-ынхнаас бүрдсэн хотын удирдлага дарагдуулаад өнгөрчээ. Энэ мэтээр С.Нямдавааг өөгшүүлсэн үйлдлүүд даамжирсаар эрдэнэт хүний аминд хүрлээ.
    Ч хүүгийн ээж Б.Наранчимэг - Миний хүү хар багаасаа л даруу төлөв, дөлгөөн ааш зантай нэгэн байсан. Энэ хэрээрээ хүмүүсийн хайрыг булааж, хүндэтгэлийг нь хүртэж чаддаг байсан юм. Хүү маань герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургуулийг амжилттай төгссөн. Сургуулийнхаа урлаг, спортын уралдаан, наадамд алгасалгүй оролцож, амжилт үзүүлдэг  байсан. Хүү маань герман хэлийг сайн сурсан. “Би энд мэргэжил эзэмшчихээд магистрын зэргээ Германд хамгаалаад эх орондоо ирж ажилламаар байна” гэж мөрөөддөг байсан гэж дурсчээ.
    Золгүй осол гарахаас 3 хоногийн өмнө Улаанбаатар хотын шинэ Захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй, дүрэм журам зөрчин, эзэмшил газраа хэтрүүлэн барьсан барилгуудыг зогсоох, шүүхэд шилжүүлэх тогтоолыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах гэжээ. Харамсалтай нь НИТХ дахь МАН-ын бүлэг, энэ тогтоолыг жадлан эсэргүүцэж, 14 хоногоор хурал хаясан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан гэгч “Э.Бат-Үүл дарга биднийг газрын асуудлаар завсарлага авч байна гэж үзлээ” хэмээн зарлаж байлаа. Хэрвээ тогтоолыг цаг тухайд нь батлаж, Эко Нямдаваагийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон бол осол гарахгүй байсан юм. Ч хүү МАН-ынхны дээр дооргүй хуйвалдан бусармаглах, хуулийг гишгэчих, тээг хазаар болох увайгүй зангийн золиос болон ид мөрөөдөж, сурч мэдэх насандаа хорвоог орхисон билээ. Одоо Авлигатай тэмцэх газар энэ хэрэгт албан тушаал, авлигын гэмт хэргийн шинж байна хэмээн үзэж шалгаж байгаа аж.

    МАН-ын эрхтэн дархтнууд нуун дарагдуулдаг байснаас бус барилга дээр хүн амиа алдах нь жирийн үзэгдэл болчихсон байжээ. 2007 онд 73 осол гарч 40 хүн, 2008 онд 73 осол гарч 18 хүн, 2009 онд 43 осол гарч 11 хүн, 2010 онд 37 осол гарч 21 хүн, 2011 онд 46 осол гарч 19 хүн, өнөө жил 39 осол гарч 22 хүн, нийт 108 хүн амь эрсэдсэн байна. Одоо би бүгдээс асууя, залуусын мөрөөдөл няцлагдсаар байх уу? Ирээдүй үе минь айдас түгшүүр дүүрэн амьдрах ёстой юу?
    Олуулаа мөрөөдлөө хамгаалъя, саналаа өгье!
    


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ГАЛ ДӨЛ (202.55.182.28)
    Муусайн П нүүдийг бүгдийг нь жагсааж байгаад буудхиймсан.... миний өвөөг тэд нар яаалаа
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Цасаа (202.55.182.28)
    Үр хүүхэдтэй хүн бүрийн зүрх шимширч байна шдээ. Хөөрхий тэр аав ямар их сэтгэлийн зовлон эдэлж яваа бол. Толгойг нь түшиж өгөхсөн дөө... Ивийй ивиййй..... Хөгийн новшнуудаас болж Үр хүүхэд минь хохирох ёсгүй.... Саналаа өгч Хариугаа тэднээс авийй... хашраах цаг нь болсышдэээээ
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Х ман (202.55.182.28)
    Энэ хог шаарнуудыг улс төрийн тавцангаас шахан унагаая тэгэж байж л хийсэн хэргийх нь ялыг үүрүүлж, биеэр нь эдлүүлж чадна. Эрх мэдэлтэй байхаараа өөрийгөө бурхан гэж бодоод юу хүссэнээ хийгээд жирийн иргэд бидниЙГ хохироогоод байна. Бүгдийг нь шоронд хийх ёстой.......
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Хосоо (202.55.182.28)
    Манайхаан мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон энэ адгууснуудыг цээрлүүлий... 21 нд нь нийтээрээ очиж саналаа өгийййй
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Суугий (202.55.182.28)
    МАН-ы муусайн новшнууд... мөнгө олж л байвал хүний амь юу ч биш юм уу.... Хахаж үхээсэй балиар заваан хүний үнэргүй юмнууд....
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Энхүүш (202.55.182.28)
    МАН-ыхан ямар зэвүүн юм бээээээ
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • irgen (122.201.18.174)
    90 jil ard tumnee nohoi buudan alj irlee shuu de? Odoo MAHN. MAH ene hoyr namyn avligachidyg tseerluuleh tsag ni bolson shuu? ard tumen demjij baina.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (203.169.53.19)
    zawaan ymnuud odoo tegeed yu geed ***** bgaa bilee. neg bag neg moroodol ch geh shig. AN ch gesen dee. shinechilne ch geh shig. yagaad iim bdag ym bee
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    1 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    14 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    47 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    1 цаг 12 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    2 цаг 15 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    2 цаг 36 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 3 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    3 цаг 29 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    3 цаг 35 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    3 цаг 42 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    3 цаг 45 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    4 цаг 12 мин
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 53 мин
  • ФОТО: "Плэйтайм" хөгжмийн фестивал эхэллээ
    4 цаг 55 мин
  • ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
    5 цаг 18 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    5 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
    5 цаг 47 мин
  • Наадам айсуй: 72 насандаа Спортын мастер цол хүртсэн Улсын хүндэт мэргэн харваач Я.Дашдэндэв
    5 цаг 56 мин
  • УИХ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 57 мин
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    6 цаг 6 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК