Миний улаан сарнай”, ”Миний хайр миний хань”, ”Учрах цаг хэзээ вэ”, ”Хайрын бүжиг” гээд олон сайхан дууг амилуулсан хөгжмийн зохиолч, СТА М.Туяа өвчиндөө шаналж буй хүүд хандив өгөхөөр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд “Тэнгэрийн шүтээн аав, ээж хоёр минь” хандивын тоглолт хийхээр юм. Тоглолтод Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Х.Болормаа, Т.Ариунаа, Б.Сарантуяа, СТА дуучин С.Эрдэнэцэцэг, Б.Болдбаатар, дуучин Э.Чулуунчимэг, Солонго, “Гэгээн алсын одод” шоуны I байрын шагналт н.Бямбажав нарын 20 гаруй дуучин оролцох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn