зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуурийн театрынхан удирдлагаа АТГ-т өгөх гэж байгаа бол Б.Сэргэлэн шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гэлээ

2012-11-16
0
ЖИРГЭХ
УДБЭТ-ын дарга Б.Сэргэлэнг уран бүтээлчид нь хувьдаа мөнгө завшсөн гэх хэргээр АТГ-т өгнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тус театрын гоцлол дуучин Ц.Баттөрийн ярьж буйгаар Б.Сэргэлэн дарга ажилчдынхаа ахуйн хангамж, нийгмийн асуудлын төлөө юу ч хийддэггүй мөн дуучдад очих мөнгийг замаас нь авдаг уран бүтээлчдийн хийсэн зүйлийг өөрөө хийсэн мэтээр ярьдаг гэх. 24tsag.mn УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн болон дуучин Ц.Баттөрөөс  УДБЭТ-т болоод буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Монголын урдаа барьдаг урлагийн байгууллага болох ДБЭТ-т уран бүтээлчид болон удирдлагуудын хооронд хагаралдаан үүсээд байгаа билээ. Тухайлбал ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэнг уран бүтээлчид нь хувьдаа мөнгө завшсан гэх хэргээр АТГ-т өгнө гэдгээ мэдэгдсэн. Тус театрын гоцлол дуучин Ц.Баттөрийн ярьж буйгаар Б.Сэргэлэн дарга ажилчдынхаа ахуйн хангамж, нийгмийн асуудлын төлөө юу ч хийддэггүй мөн дуучдад очих мөнгийг замаас нь авдаг уран бүтээлчдийн хийсэн зүйлийг өөрөө хийсэн мэтээр ярьдаг гэх. 24tsag.mn УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн болон дуучин Ц.Баттөрөөс  УДБЭТ-т болоод буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

сэргэлэнУДБЭТ-ын дарга Б.Сэргэлэн: Би шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ

Танай театрын уран бүтээлчид төрийн одон медалиар шагнууллаа. Таны сэтгэгдэл ямар байна вэ?


Мэдээж баяртай байна. Манай уран бүтээлийн улирал эхлээд хоёрхон сар болж байна. Энэ хугацаанд бид театрынхаа тавин жилийн зориулан бэлдэж байна. Өнөөдөр манай таван уран бүтээлчийг төрөөс шагналаа. Энэ таван хүнээр дамжуулаад 265 хүнтэй Монголын хамгийн том урлагийн байгууллагын бүх хүмүүст өгч байгаа шагнал болов уу гэж бодож байна. Энэ шагнал улам аривжих болов уу гэсэн сайхан ерөөлийг хэлмээр байна.

Танай театрын уран бүтээлчид таныг ажлаа хийж чадахгүй байгаа. Авлигатай тэмцэх газарт өгнө гэж хэвлэлээр ярьсан байна лээ? Танай театрт ер нь юу болоод байна вэ?


Өдрийн сонин дээрээс гарчигийг нь харсан. Унших гээд амжсангүй. Учир нь шагнал гардуулах үйл ажиллагаатай байлаа. Намайг АТГ-т өгч болно. Өнөөдөр нээлттэй, менежменттэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь хүн өөрийнхөө бодож санасан зүйлээ илэрхийлж болно. Мөн сэрдээд, хардаад байгаа зүйлээ илэрхийлэх нь зөв. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Ц.Баттөр дуучны ярьж буй шиг зүйлүүд УДБЭТ-т болоод байгаа  юм уу?


Хэрвээ надад цалин нэмэх болон уран бүтээлчиддээ байр өгөх эрх мэдэл нь байдаг бол энэ асуудал гарахгүй. Бусад асуудлыг гүтгэлэг байна уу үнэн байна уу гэдгийг хууль шүүх тогтооно шүү дээ. Удахгүй шийдэгдэх байх.

Та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өгөх үү?

Би өөрийнхөө нэр төрийг сэргээлгэнэ. Цаашлаад хүний эрхийн конвенцид хандана. Үүний цаана бас хүний эрхийн асуудал яригдана. Олон улсын түвшинд би их нэр хүндтэй хүн. Одоо тэр яриад байгаа бүх мөнгө төгрөг нь баримттайгаа байгаа. Шалгах газар нь шалгах байх. Өнөөдөр манай театр Метрополитантай хамтарч ажиллаж байна. Саяхан Большой ирээд явлаа. Тэр хүмүүс манайд ирж тоглохын тулд менежмент удирдлагыг нь судалж байж ирж байгаа шүү дээ. Өнөөдөр хүртэл манай театрт Холливүүдийн од бүжиглэх гэж байна. Тэд судалж байж ирдэг. Зүгээр нэг ирэхгүй шүү дээ. Энэ гүтгэлэгийг шүүхээр л шийдвэрлэнэ. Надад цалин нэмж, байр өгдөг эрх мэдэл нь байдаг бол сайхан л байна. Урлагийн байгууллагын ажидчдын цалинг нэмэх асуудал дээр хуулийн төсөл хэрэгжүүлж байгаа Тэр төсөл дээр би оролцоод л явж байгаа.

баттөрУДБЭТ-ын гоцлол дуучин Ц.Баттөр: Бид олон жилийн уур бухимдлаа одоо л ил гаргаж ярьж байна.
 
Дуурь бүжгийн эрдмийн театрт удирдлагууд болоод ажилчдын дунд хагаралдаан үүсээд байгаа юм уу?


Бид бугшсан олон жилийн муухай зүйлийг ил гаргаж ярьж байна. Хүмүүсийн хийсэн зүйлийг “би хийсэн” “би санаачилсан” гэж худлаа ярьж явдаг хүмүүсийн үнэнийг илчилсэн юм.

Таны “Өдрийн сонин”-д ярьсан бүх зүйл үнэн гэж ойлгож болох уу?


Ганц ч буруу зүйл яриагүй. Хамгийн гол нь байгууллага, салбарын сайд, яамнаас төлөөлөл ирж дуурийн театрын хамт олонтой ирж уулзаач гэж хэлмээр байна. Одоо манай урлагийн байгууллагын ажилчид хамгийн бага цалинг авдаг. Энэ юутай холбоотой вэ гэхээр тус байгууллагыг авч яваа удирдлага муутай л холбоотой. Уран бүтээлч бид нар шалдар булдар зүйл ерөөсөө ярьдаггүй байсан. Мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явдаг хүмүүс. Гэтэл энэ хүмүүсийн нийгмийн асуудалд ерөөсөө анхаарахгүй байна. Бид хэд хоногийн өмнө яаманд бичиг өгсөн. Бичгийнхээ хариуг өчигдөр авах гэсэн шагнал энэ тэр давхацаад бидэнд хариу өгөх завгүй байх шиг байна.  Маргааш өглөө эрт очиж бидний асуудлыг хэзээ шийдвэрлэхийг асууна. Биднийг энд тэнд аваачиж дуулуулаад мөнгийг нь хувьдаа авсан хэд хэдэн баримт байгаа. Театрыг бас түрээслүүлдэг. Тэгээд түрээсийн тоглолтод оролцдог хөгжимчдөд мөнгийг нь өгдөггүй ээ.  Энэ театрт Монголын шилдэг гэсэн уран бүтээлчид ажилладаг.  Маш олон хүнээс шигшигдэж байж 30 хүнийг сонгож дуулуулдаг. Гэтэл бид яагаад ийм бага цалин авах ёстой юм бэ? Бид нарын тэсвэр тэвчээр алдагдаад ингэж байна.

Бид нар гэж ярьж байна. Таниас гадна хичнээн уран бүтээлч байгаа вэ?


Театрын уран бүтээлчид бүгд байгаа. Хамт олны өчнөөн жилийн бухимдал одоо л ил болж байна. Би ганцаараа яриад байгаа юм биш.

АТГ-т өгнө гэж байсан. Хэзээ өгөх вэ?

Өгнө. Гэхдээ одоохондоо материал цуглуулж байна. АТГ-т өгөх хэд хэдэн баримт байгаа. Японы элчин сайд яаманд албан журмаар нэг хүнийг 100 доллароор дуулуулаад өөрөө мөнгийг нь авсан. Бид 100 доллароор дуулдаг хүмүүс биш шүү дээ. Энэ байгууллагад ямар ч удирдлага аясаараа явдаг. Найрал дуунд дуулж байгаад гоцлол дуучин болсон чинь цалин багасдаг. Ийм зүйл гэж юу байх вэ?

Та эдгээр саналаа өмнө нь Б.Сэргэлэн захиралд тавьж байсан уу?

Өчнөөн жил энэ саналаа тавьсан. Аягүй сайхан хүлээж авдаг. Тэгээд л шийдвэрлэхгүй. Энэ хүнд өчнөөн боломж олголоо. Өөрийгөө л рекламдаад байдаг. Яг үнэндээ тэр хүн хийгээд байгаа юм биш. Энэ хүмүүс хөдөлмөрөө шулуулаад хамгийн бага цалин аваад л явж байна.

Та одоо хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?


400 мянга гаргаад авдаг. Жилийн өмнө 260 мянган төгрөг авдаг байсан. Тэгээд энэ мөнгө нь амьдралд хүрэхгүй. Банкинд очоод байрны зээл авах гэхээр цалин нь хаанаа ч хүрэхгүй. Балетын бүжигчид 700-800 мянган төгрөгийн цалин авдаг байхад гоцлол дуучид бага цалин авдаг. Би өнөөдөр зохиогоод энэ зүйлүүдийг яриад байгаа юм биш. Энэ бол бодит үнэн. энэ талаар хэвлэлийн бага хурал хийе гэж байсан ч яамны хариуг бас хүлээгээд байгаа.
Т.Хулан




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • UU (49.0.166.193)
    tiim BAIHAA BAT BOLDIIN AVGAIG BUR DOLOOCHIH SHAHAAD GUIJ YVSAN HUSHUUN DEERNI UNSEEDL DOLIGNUUR HOG VEE
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • unshigch (182.160.13.76)
    Ortoi l jumig Jarij l baij taaraa.Unen ug modon ulaatai gedeg shuu dee!!!!!!!!!
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Заяа (122.201.18.204)
    Дарга сайд нарт долигноод гэнэ үү? Үзэгч бид нартай ч адилхан үүдэндээ угтаж аваад л мэндлээд л сайхан л харьцдаг даа.Сэргэлэн даргад сонгодог урлагийхан харин ч баярлах ёстой шүү.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Заяа (122.201.18.136)
    Би ДБЭТ-н байнгын үзэгч л дээ.Ер нь хийсэн юмтай хүн л хүнээс сайн мууг сонсдог. Сэргэлэн дарга бол Монголд ховорхон урлагийн сайн менежэр шүү. Зах зээлийн энэ үед хэн ч үзэхээ болиод хамаг үзэгчээ хошин шог т алдаад байсан Сонгодог урлагийг сайн менежмент хийж өөр түвшинд аваачиж ямар ч байсан үзэгчтэй болгосныг үзэгч түмэн мэдэж л байгаа
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (122.201.18.181)
    Hotsrogdlyn tuil bson gazar. Buh yum ni.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (202.21.105.1)
    Театр бол ариун сүм гээд л яриадаг мөртлөө 00 өрөө, хувцасны өлгүүр, цайны газрыг нь та нар хараарай. Тэгээд өөрсдөө дүгнэлтээ хийцгээгээрэй. Монголчуудааь арай дэндүү
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (61.134.100.222)
    ӨӨРИЙГЭЭ ЭЛИТ ГЭЭД БОДЧИХСОН ХЭДЭН БИЕЭЭ ҮНЭЛЭГЧ ХҮҮХНҮҮДТЭЙ НИЙЛЭЭД ЭЛИТ ГЭЖ ЯРИАД ЯВДАГ АВГАЙ,УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИДЭЭД ЮМ ХИЙДЭГГҮЙ
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • уншигч (202.170.67.19)
    Олон улсад нэр хүндтэй гэнээ, яг Сэргэлэнгийн үг мөн дөө.Байж байгаа нь үнэн ичмээр,толгойгоо дээгүүр өргөөд л би би гээд л байх нь тэр.Дээр нь аймаар шуналтай,Боловсролын яамны сайд нарт үнэлдэг юмаа үнэлж л энэ албан тушаал дээр тогтсон гэж ярьдаг, одоо Оюунгэрэлд долигоноод л бөгсийг нь долоож яваа биз нүдэнд харагдаж байна ёстой сэжиш хүрчихлээ
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (180.235.176.90)
    dyychin Battor yeneniig zorigtoi ilchilsen bna Sergelen abgai ooriigoo hydlaa reklamdaj mongotei horongotei heden teneg abgaitai tolgoi hyzyygee holboj yabdag gedg ynen biz dee oddo ooroo zailah hergei baihaa
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (180.235.176.90)
    Uu neereen Batturiig demjij bainaa
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (180.235.176.90)
    Sergelen guai icheesei. Aimaar hariltsaa muutai. Megsen murtluu Su. Batboldiin avgaig barij unschih geed aimaar doligonuur ichmeer. Muuhai hun bailaa. yarihaaraa l neg sain hun ter ni shal hudlaa
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.2.234)
    yanaa bi ner turtei hun genee, ichdeg boloosoi, eheesee torohdoo ner tortei tortsiin baihdaa, bi lav ene matar tsaraitai huniig medehgui yum baina. manai gants teatr iim dargatai ch baih gejdee l gej boddog.
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Sergelend (108.239.92.15)
    Neg gazar darga udahaar bug chutgur boldog gej unen. Odoo boloo biz dee. Zaigaa tavij ugsun ni deer baihaa
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (202.131.228.20)
    SERGELENG YAG UNENIIG NI BICHSEN BAINA. SERGELEN OORIIGOO L EREKLAMDAAD, URAN BUTEELCHDIIG DORD UZDEG. MASH MUUHAI AASHTAI, GEHDEE DARGA SAID NARYG HARAAHAA YOSTOI BOGSIIG NI DOLOOH SHAHDAG, UNEN SH DEE UNEN. YUN HUNII ERHIIN KONVENTS VE, ENE AVGAI TIIM YUM MEDDEG YUMUU. UNDSEN AJLAA HIIJ CHADAHGUI BOL NER TURTEI BUUSAN NI DEER SH DEE
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    еерийгее л рекламдаад,дарга нар,чинээлэг хvмvvсийн хvрээлэлд орохыг мереедеед байсан хvн бололтой.Театрынх нь хаалга vvд баян айлын хашааны хаалганаас ч дор.Касснаас нь шээс vнэртээд хэцvv газар
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • (182.160.41.172)
    sergelen avgai mash haritsaa muutai tolgoi muutai hun.yrihdaa l ih goe yridag.ene avgaig zailuulbal taarna.tolgoi muutai iim huneer yaagaad udii olon jil ene tom baiguul-g udird-d baigaa ym be
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    4 цаг 13 мин
  • Үнэн хол биш
    5 цаг 33 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    5 цаг 52 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    8 цаг 43 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    8 цаг 54 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    9 цаг 8 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    9 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    9 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК