зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Оюунгэрэл: Өөрийн гэсэн сэтгүүлчгүй, редакцигүй сайт ямар аргаар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжтой

2012-11-16
0
ЖИРГЭХ

 IMG_4796 Oнлайн сэтгүүл зүйн салбарт шинэчлэл хийгдэж эхэллээ. Сэтгүүлчдийн бүтээлийг хууль бусаар хуулбарлан түгээдэг нэр бүхий сайтуудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. Энэ Ассоциацид мэдээллийн 30 орчим сайт нэгддэг бөгөөд сэтгүүлчдийн оюуны бүтээлийг үнэлэх, онлайн сэтгүүл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газраас оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигласан zaluu.com тэргүүтэй нэр бүхий сайтуудыг энэ сарын эхээр үйл ажиллагааг зогсоосон. Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
- Oнлайн сэтгүүл зүй сүүлийн үед дэлхий дахинд хурдацтай хөгжиж байгаа. Тэр дундаа манай орны хувьд шинэ тутам хөгжиж буй тул алдаа, оноотой зүйл бий. Ялангуяа зохиогчийн эрх болон оюуны өмчийн тал дээр хууль зөрчсөн үйлдэл сүүлийн үед хэм хэмжээгээ алдсанаас сэтгүүлчдийн тархинаас ундарч цаг заваа зарцуулж бичсэн нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээлэл ямар ч үнэ цэнэгүй болсон. Нийтлэл, ярилцлагыг оюуны өмчөөр шууд хамгаалдаг. Харин мэдээ, мэдээллийн хувьд хамгаалагдаагүй байдаг учраас сэтгүүлчийн болон редакцийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуулбарлан авч, ашиг олох хэрэгсэл болгох байдал газар авсан. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд гярхай ажиглан, хариуцлага тооцож эхэлсэн нь сэтгүүл зүйн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох, сэтгүүлчийн бүтээлийг үнэ цэнэтэй болгох эхний алхам гэж хүлээн авч байгаа.

 - Монголд сайтуудын үйл ажиллагаа хаах хүртэл хариуцлага тооцож байгаагүй. Гэвч хаасан гэх боловч zaluu.com нээлттэй хэвээр байгаа юм билээ. Тэгэхээр төрийн байгууллагууд сайтуудад хариуцлага тооцсон гэх боловч техникийн талаас нь хянаж чадахгүй байгаагаас шийдвэр нь нэр төдий хэрэгжээд байгаа юм биш үү?
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын мэргэжлийн байцаагчийн дүгнэлтээр zaluu.com сайтыг хаахаар шийдвэрлэснээ Мэдээлэл, Харилцаа, Холбооны Зохицуулах Хороонд хүргүүлсэн юм билээ. Үүнийг үндэслээд Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах хороо тодорхой арга хэмжээ авсан байдаг. Гэтэл zaluu.com сайт болон тэдний серверийг байрлуулдаг компани төрийн байгууллагын шийдвэрийг үл хүндэтгэж өнөөдрийг хүртэл zaluu.com сайтад үйлчилгээ үзүүлсээр байгаа. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авч, ажиллаж байгаа байх аа. Ер нь ганц энэ сайт гэлтгүй сэтгүүлчдийн бүтээлийг хууль бусаар хуулбарлан ашигладаг нэлээд хэдэн сайт бий. Тиймээс манай Ассоциаци өөрийн гишүүн сайтуудын эрх ашгийг цаашид хамгаалахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Оюуны өмчийн газар, Мэдээлэл Харилцаа Холбооны Зохицуулах Хороо зэрэг төрийн холбогдох эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг дэмжих болно. Цаашид ч хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор сэтгүүл зүйг ашиг олох хэрэгсэл болгож, сэтгүүлчдийн оюуны бүтээлийг хуулбарлан олон нийтэд дамжуулсныхаа төлөө зохиогч болон уншигчдын өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй байдалтай тууштай тэмцэх болно. Аль нэг хэвлэл дээр гарсан анхаарал татсан мэдээ, мэдээллийг хууль бусаар хуулбарлаж олон нийтэд хүргэж ашиг олдог. Тэгсэн мөртлөө сэтгүүлчийн бичсэн материалд маргаан үүссэн тохиолдолд тэд ийм мэдээ мэдээлийг олон нийтэд зөвшөөрөлгүйгээр цацсаныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг шударга өрсөлдөөн гэж хэлж болохгүй биз дээ.

 - Хэвлэл мэдээллийн салбарыг сэтгүүлч, редакцигүйгээр төсөөлөх аргагүй. Гэтэл сүүлийн үед борооны дараах мөөг шиг олноороо төрсөн зарим сайтад редакци байтугай ганц ч сэтгүүлч ажилладаггүй. Ер нь сайт гэж ямар байх ёстой юм бэ. Үүнийг тодорхойлсон эрх зүйн орчин байдаг юм уу?
- Онлайн сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй вэб сайтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн эсэхийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай одоогийн хуульд тодорхойлоогүй байдаг. Харин сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүнд вэб сайтуудыг цахим мэдээллийн хэрэгсэлд тооцсон заалт орсон байгаа.

  Сайт нь сэтгүүлч, редакцитай байх тухайд Мэдээлэл, Харилцаа, Холбооны зохицуулах хороо сайтуудын мөрдөх журмыг боловсруулан ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ бид төрийн байгууллагуудыг шийдвэрийг хүлээж, зүгээр суулгүй дотооддоо хяналт тавьж, цахим сэтгүүл зүйн орчинг шударга, боловсронгуй болгох тал дээр нэлээд ажлууд хийхээр төлөвлөөд байгаа.
  Ер нь өөрийн гэсэн сэтгүүлчгүй, редакцигүй сайт гэдэг ямар аргаар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжтой шүү дээ. Сайт бол ганц сэтгүүлчдээс гадна фото зурагчин, дизайнер, админ, аюулгүй үйл ажиллагааг хангах инженер гээд олон талын мэргэжлийн ажилтны үйл ажиллагаанаас хамаардаг хамтын бүтээл юм.

 - Өдөр тутмын хэд хэдэн сонин болон сайтууд zaluu.com-ыг шүүхэд өгч оюуны өмчийн төлбөр нэхэмжилсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь сэтгүүлчийн бүтээл, оюуны өмчийн хулгайг мөнгөөр үнэлж шүүхэд хандаж байсан энэ тохиолдол анхных байх?
- ‘’Өдрийн сонин’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон нэр бүхий сайтуудын мэдээлэл нийтлэлийг нь зөвшөөрөлгүйгээр хуулбарлан тарааж байсан zaluu.com сайтыг шүүхэд өгч оюуны өмчийн төлбөр нэхэмжилж байгаа. Сэтгүүлчийн бүтээл бол бүтээлээ туурвиж олон нийтэд хүрсэн цагаасаа эхлээд оюуны өмч болдог. Тэр тусмаа цаасан хэвлэл гэдэг бол сэтгүүлчийн бүтээлийг олон нийтэд хүргэхийн тулд өөрөө маш их хэмжээний зардал гаргадаг хамтын хөдөлмөр учраас дээрх хэвлэл мэдээллийн байгууллагууд оюуны бүтээлийн үнэлэмжээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зөв гэж үзэж байгаа

- Ассоциацийнхаа тухай уншигчдад танилцуулахгүй юу. Цаашид цахим мэдээллийн салбарын хөгжилд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Манай байгууллагад өөрийн гэсэн редакцитай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй сайт нэгддэг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах онлайн сэтгүүл зүйн хөгжилд эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд бид нэгдэж ажиллаж байгаа. Цахим мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлч, ажилтнуудынхаа нийгмийн асуудлуудыг шийдэхэд анхаарал хандуулахаас гадна ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллаж эхэлсэн.
   Бид өнгөрсөн аравдугаар сард Португалийн Сэтгүүлчдийн холбооны тэргүүнийг урьж, туршлагаас нь суралцаж санаа бодлоо солилцсон бол 12 дугаар сарын эхээр Францын элчин сайдын яамтай хамтран онлайн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн багш болон фото зурагчдыг Монголд урьж сургалт явуулахаар төлөвлөж байна. Цаашид цахим мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох тал дээр анхаарч ажиллана.

- Ярилцсанд баярлалаа.

 


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.159)
    залуу.ком уул нь гадаадад байдаг монголчууддаа хамгийн их мэдээлэл өгдөг сайт шдэ тэндээс л гол мэдээлэлээ шуурхай олж авдаг олон сайт хэсэхгүй сонин бүрийг олж уншиж чадахгүй хүмүүс эх орныхоо тухай мэдээлэлийг тэндээс л авдаг юм залуу.ком явар ёонин сайтаас мэдээлэл авснаа бичээд л байдаг ш дэ хамгийн их хандалттай болохоор хавчиж байгаа ухрааны юм байх да харамсалтай л байна
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • zochin5 (74.52.154.146)
    Ardiin namiig ard tumen demjdeg, Ardchilsan namiig avtomat mashin demjdeg... Unen gj ene dee11
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    3 цаг 54 мин
  • Үнэн хол биш
    5 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    5 цаг 33 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    8 цаг 25 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    8 цаг 36 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    8 цаг 50 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    8 цаг 57 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    9 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК