зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн гэрээ “урвагчдад” улстөрийн ашиг унагах хэрэгсэл болсоор байна

2012-11-16
0
ЖИРГЭХ

    оюутолгойОюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй хэмээх маргаан шинэ, хуучин Засгийн газар дамнан үргэлжилж, нэлээд олон улстөрчийн сонгуулийн шоу, амлалт болж, энэ сэдвээр ярьсан эзэддээ улстөрийн ашиг унагаасаар байна. Монголчууд хэдэн жилдээ идэж барахгүй их баялгийн үүц, Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй уг орд цаашдаа ч улстөрчдийн албан тушаал ахих дэвших, бие биедээ найр тавих арилжаа наймааных нь гол хэрэгсэл байсаар байх нь тодорхой.  Тэдгээр ашиг унагагчдын манлайд өнөөдрийн эрх баригчид буюу АН-ын гол хүмүүс орно. Нэг хэсэг нь Оюутолгойн гэрээг байгуулалцаж, ашиг унагасан хүмүүс. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын  дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт , Байгаль орчны сайд асан Л.Гансүх нар багтах ба тэд өөрсдөө гар, бие оролцож байгуулсан гэрээгээ өөрчлөхийг хүсэхгүй нь мэдээж. Тэгээд ч тэднийг Оюутолгойд хөрөнгө оруулагч талынхантай эрх ашгаар гүн гүнзгий холбоотой гэлцдэг нь улам бүр ил болсоор байна. АН-ын эдгээр гол хүмүүсийг уг гэрээг анх байгуулалцсаныхаа төлөөсөнд хөрөнгө оруулагчдаас их хэмжээний мөнгө авчихсан, нэг үгээр  барьцаалагдчихсан гэдэг бараг л тодорхой ажээ.  Мөн С.Баярцогт найзуудынхаа компаниудад Оюутолгойтой хамтран  ажиллах боломжийг нээж өгсөн нь ч илэрсээр байгаа.  Өөрөө бүр  Америкт очиж Айвенхоугийн бирж дээрх нэгэн гүйлгээг эхлүүлж алх цохиод бөөн асуудалд орж байсныг олон нийт санаж л байх учиртай. Энэ мэт асар их эрх ашгийн ард байгаа, дээр нь тэдний гол түншүүд болох Америк, Канадынхан ард нь байгаа учраас гэрээг байгуулсан хүмүүс гэдийгээд хэвтэхээс өөр аргагүй юм. Тэгвэл гэрээ байгуулалцаагүй, байгуулах нь байтугай бүр эсэргүүцэн тэмцэж байсан хүмүүс өнөөдөр хаана явна вэ. Өнөөгийн УИХ-д бүр анхнаасаа  уг гэрээг эсэргүүцэж, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө ард түмэндээ амлалт өгч гарч ирсэн 19 гишүүн бий. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяраас бусад УИХ-д дахин сонгогдсон гэсэн үг. Тэдгээр 20 гишүүн одоогоос жил гаруй хугацааны өмнө буюу 2011 оны есдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод гэрээг өөрчлөх бичиг хүргүүлж байв. Тэдгээр гишүүдийн толгойд  одоогийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын дарга З.Энхболд нар багтаж байв.   Тэр үед УИХ-ын гишүүн байсан   З.Энхболд    “Оюутолгойн гадаад эзэд хүчтэй байна. Нийт олох ашгийнхаа 10 хувийг нь хахуульд өгөөд л бидэнд ямар ч ашиггүй гэрээ байгуулчихлаа” гэж ярьсан нь цагаан дээр хараар үлджээ. Тэгвэл өнөөдрийн  Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү. Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал” гэсэн байх юм. Хүний хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ л гэхэд    “Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэх  гэсэн заалт бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй. Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлснийг эсэргүүцэж байна” хэмээж байв. Ингэж тухайн үеийн эр баригчид руу шүлсээ үсчүүлэн дайрч, эх оронч царайлж байсан нөхдүүд өнөөдөр ус балгасан мэт дуугүй сууна.

    Энэ оны есдүгээр сард шинэ УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт дахиад л шаардлага хүргүүлж, гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхгүй бол огцруулна гэж айлгав. УИХ уг асуудлыг хэлэлцсэн ч хамгийн инээдтэй нь эсэргүүцэж байсан гишүүд “гэрээг өөрчлөх шаардлагагүй ээ” гэсэн санал өгсөн юм. Сураг сонсвол шаардлага хүргүүлсэн гишүүдтэй АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тулж уулзаад, ямар нэгэн асуудлыг нь шийдэж өгөх ам өгчээ. Тэдгээр гишүүдийн зарим нь эхнээсээ эхнэр, нөхөр, ах дүүгээ ажил албатай болгож, зарим нь эрх баригчдыг ичиж улайхгүй өмгөөлөн хамгаалдаг болсныг анзаараарай.  Монголын ард түмний баялаг болсон Оюутолгойн орд  ингэж л цөөн хэдэн хүний ашиг хонжооны хэрэгсэл төдийхөн болжээ.

    Ердөө тавхан сарын өмнө буюу УИХ-ын сонгуулийн үеэр л “Оюутолгойн гэрээг өөрчилнө” гэж ам өгөн ард түмний саналыг авсан  Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ,  З.Энхболд  нар албан тушаалаар амаа үдүүлэн, төрөл арилжсан мэт томоожив. Тэд магадгүй гэрээг өөрчлөх асуудлыг ярихаа больсныхоо төлөөсөнд хөрөнгө оруулагчдаас ашиг унагаагаад суудаг болсон байж магадгүй л юм. Өчигдөрхөн ярьж байснаасаа өнөөдөр 360 хэм эргэчихээд байгаа хүмүүсийг ингэж хардах үндэслэл олон түмэнд бүрэн бий.

    Үнэхээр өмнөх Их хуралд тэмцэж асан 20, өнөөгийн Их хурлын 20 гаруй, багаар бодоход л УИХ-ын тал хувь нь гэрээг өөрчлөх ёстой гэж үнэн санаанаасаа үзэж байгаа юм бол өнөөдөр асуудал яагаад мартагдав  гэдэг их сонирхолтой биш гэж үү. Н.Алтанхуяг нар Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр ярьсан бүх хүнийг албан тушаалаар барьсан гэдэг нь ч дээрх бүхнээс ил  байна. Өнөөдрийн байдлаар гэрээг өөрчлөхөөр зүтгэж байгаа бараг л цорын ганц хүнээр үлдээд байгаа МҮЭ-ийн С.Ганбаатарт гэхэд л ..........амласан тухай өөрөө нэгэнтээ ярьсан юм.

 Мэдээж тав, зургаан жил ярьж, мэтгэж, маргаж байсан гэрээг байгуулсан нь өмнөх Засгийн газрын нэг том ажил байв. Гэхдээ нэг байгуулсан гэрээг огт өөрчлөхгүй гэсэн үг биш. Үнэхээр гэрээнд асуудал байгаад өөрчлөх шаардлагатай бол энэ талаар хэлэлцэх л учиртай билээ. Монголын олон нийт ч ийм л байр суурьтай байгаа нь лав. Гэвч албан тушаалд хачин их дуртай АН-ынхны засаглалын үед энэ асуудал дахин яригдахгүй нь тодорхой боллоо.    Тэд өнгөрсөн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө уул уурхайн ордуудын 51-ээс дээш хувийг төрийн мэдэлд авна гэсэн байдаг. Энэ нь тус намыг парламентад ялимгүй олонх болоход нөлөөлсөн.  Гэвч өнөөдөр бүхнийг мартан, албан тушаалын бялуундаа мансуураад завгүй байна.  Өмнөх хэлсэн ярьснаасаа урван, огт өөрөөр үлгэр ярьж суугаа нь ёстой л нөгөө ноён урваач, нохой шарваач гэх үгийг эрхгүй санагдуулна. Албан тушаалаар амаа таглуулагсдад итгэсэндээ ард түмэн өнөөдөр амаа барьж сууна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үнэн хол биш
    1 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    1 цаг 27 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    4 цаг 19 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    4 цаг 30 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    4 цаг 44 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    4 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    4 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК