Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг ажил болох баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ.

Оюутолгойн бүтээн байгуулалтын нэг ажил болох баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Өвөрмонголын "Inner Mongolia power generation" компаниас эрчим хүч импортлох болсноор Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг ийнхүү туршиж байгаа гэнэ. Мөн тус ордын ил уурхайд олборлолтыг хэдийнэ эхлүүлж, 60 орчим метр гүн ухсан байна. Төлөвлөсний дагуу дээрх хэмжээ нь 550 метрт хүрэх аж. 40 орчим жил ашиглах тус уурхайгаас одоогоор таван сая орчим хүдэр олборлон, овоолго үүсгээд байгаа аж. Ирэх 3-5 жилд хүдэр олборлох бол, 2016 онд далд уурхайг ашиглалтад оруулах үед хүдрийн хэмжээ ихээхэн нэмэгдэх юм. Тэндээс олборлосон хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэхийн тулд хоёр дахь туузан дамжуулагч замыг барих юм байна.