Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон нутагт ажиллах үедээ Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ажил байдалтай танилцахад тухайн тасгийн өрөө бүхэн мөөгөнцөрдөж, улмаар мөөгөнцрийн халдвар тархах аюултай байсан тул тус барилгад үйлчилгээ явуулахыг хориглон хэвтэн эмчлүүлэгчдийг даруй шилжүүлэн, дотоод нөөц бололцоондоо тохируулан ажиллах үүргийг Нэгдсэн эмнэлгийн даргад өгөв.
Тус эмнэлгийг 2 жилийн өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 500 сая төгрөг гарган гүйцэтгүүлсэн бөгөөд агааржуулалтын системгүй барьсан тул мөөгөнцөртөж байнгын ажилладаг эмч, ажилчдын нуруу, бөөр өвддөг болсон байна. Түүнчлэн хүүхдийн хэвтэн эмчлүүлж буй тасаг 16 градусын дулаантай байгаа нь хангалтгүй байна гэдгийг хэвтэн эмчлүүлэгчид хэлж байлаа.