зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уянга сумын соёлын төвийг “араг яс” болгосон компанийг “шүүхэд өг” гэв

2012-11-16
0
ЖИРГЭХ
Улсын Их Хурлын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах, 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Өвөрхангай аймагт  ажиллаж байна.
уянга сумУлсын Их Хурлын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах, 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Өвөрхангай аймагт  ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр /2012.11.15/ тус аймгийн Уянга суманд ажиллахдаа 2,5 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр барьж буй ерөнхий боловсролын дунд сургууль, 800-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй соёлын төвийн барилгын үйл ажиллагаатай танилцсан юм. 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай байна. Гэхдээ тус сургуулийг энэ оны долдугаар сард ашиглалтад оруулах байсны зэрэгцээ төсөвт мөнгө хүрэхгүй байна гэдгээр улсаас удаа дараа хөрөнгө шаардсаар байгаад УИХ-ын дарга шүүмжлэлтэй хандаж байв. Сургуулийн барилгын ажлыг “Темон” констракшн  ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ компани эхлээд улсаас 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч мөнгө хүрэхгүй байна гэдгээр аймгийн төсвөөс нэмж 500-гаад сая төгрөг авсан байна. Гэвч  өнөөг хүртэл сургууль ашиглалтад ороогүйн зэрэгцээ мөн л төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэхгүй байгаа гэсэн тайлбар тавьж буйг УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авсангүй. Тэрбээр “Темон” констракшн  ХХК-ийг хар дэвтэрт бүртгэж, тендерт дахин оролцуулахгүй байх хэрэгтэй гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнд хэлж байсан. Мөн Уянга сумын соёлын төвийн барилгын гүйцэтгэл ердөө 10 гаруйхан хувьтай байна. Улсаас 800-гаад сая төгрөг авч соёлын төвийг барих эрхийг авчихаад өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй “араг яс” төдий ажлын гүйцэтгэл хийгээд буй компанийг шүүхэд өгөх хэрэгтэй гэдгийг аймаг, сумын удирдлагуудад анхааруулсан.

Уянга сумын хувьд 10-аад мянган хүн амтай, хувиараа алт олборлогч 1500-гаад иргэн явуулаар оршин суудаг. Тус суманд харин  2 км хатуу хучилттай замын гүйцэтгэл, сургууль, цэцэрлэг, сумын захиргаа зэргийг халуун, хүйтэн, бохир усны шугам сүлжээнд холбох, дэд бүтэцжүүлэх ажлыг улсын хөрөнгөөр гүйцэтгэж буй “Монгол Дайвин” ХХК-ийн ажил сайн явж байгааг УИХ-ын дарга З.Энхболд сайшаалаа.

УИХ-ын дарга З.Энхболд 2004, 2008 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. 2012 оны сонгуулиар намын листээр УИХ-ын гишүүн, парламентын тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаа хуучин тойрогтоо ирж ажиллаж байгаа юм. Тэрбээр Өвөрхангайчуудыг төлөөлсөн УИХ-ын гишүүн байхдаа өнгөрсөн онд Уянга сумын Жаргалант, Бадрал багт томилолтоор ажиллаж улсын төсвийн хөрөнгөөр яаралтай шийдэх ямар ажил байгаа талаар ард иргэдээс санал авч байжээ. Улмаар төсөвт хөрөнгөөр Бадрал, Жаргалант багийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг төсөвт суулгуулж байсан байна. Энэ ажил өнөөдөр биелэлээ олж Уянга сумын хоёр баг эрчим хүчтэй болсны нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцоо. Ийнхүү тогтой болох хүсэл нэг жил хүрэхгүй хугацаанд ажил хэрэг болсонд багийн иргэд баяртай байна. Түүнчлэн Өвөрхангай аймгаас төрсөн УИХ-ын хоёр дахь дарга З.Энхболдод хандаж нутгийн иргэд баяр хүргэхийн зэрэгцээ ажилд нь амжилт хүсч байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд мөн Нарийнтээл сумын Баянтээг багт ашиглалтад орсон бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын төсвөөс 500-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, бизенс,  худалдаа үйлчилгээний цогц төвийг 3 сарын хугацаанд, канад технологиор барьж ашиглалтад оруулах ажлыг Өвөрхангай аймгийн “Бат-энх-хүү” ХХК гүйцэтгэсэн байна. 4 автомашины гарааж, зочид буудал, халуун ус, үсчин, зоогийн газрын үйл ажиллагааг нэг доор цогцлоосон энэ бизнесийн төв ашиглалтад орсоноор сумын 7 өрх ажлын байраар хангагдсан байна. Түүнчлэн үйлчлүүлэгчид нь хананаасаа халуун хүйтэн ус авч, боловсон жорлонд бие засах гээд дэд бүтцийн асуудлыг давхар шийдсэн соёлын төвийн барилга нь жишиг барилга болж чаджээ.

УИХ-ын дарга З.Энхболд томилолтынхоо хоёр дахь өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвд ажиллаж байна. Тэрбээр яг одоо аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн ард иргэдтэй уулзалт хийж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийтттэй харилцах хэлтсээс мэдээлэв,

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (122.201.28.4)
    Тогтохсүрэнг өөрийг нь шүүхэд өг. Арвай паласыг ямар авилгаар барьсныг нь асуух хэрэгтэй
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    19 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    3 цаг 10 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    3 цаг 22 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    3 цаг 36 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    3 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    3 цаг 46 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК