Ү

Энэхүү ажлын хүрээнд хамгийн түрүүнд «Нарантуул» худалдааны төвийн асуудлыг хөндөн ярьж байна. Хотын дарга тус захыг "Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл, өнгө үзэмжгүй, иргэдэд соёлтой, боловсон үйлчилгээ үзүүлэх наад захын энгийн шаардлага хангаагүй. Мөн нийслэлийн өмчит талбайг эзэмшиж, үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ татварын орлого бүрдүүлэлт хангалтгүй" гэж үзжээ. Гэтэл "Нарантуул" захыг 20 жил ажиллуулах гэрээг хотын өмнөх удирдлагуудтай хийсэн байдаг ажээ. Харин хотын шинэ удирдлагууд эл асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс нийслэлийн өмчит талбайг ашигласны төлбөр, татвараа цаг хугацаанд нь төлж, захын тохижилтод анхаарах шаардлагыг удирдлагуудад нь хүргүүлсэн байна. Хэрвээ «Нарантуул» захын удирдлагууд дээрх шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг ч хотын дарга мэдэгджээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (10)