зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн гэрээ Ардчилсан намынхны үнэт зүйлийн урвалтыг гэрчиллээ

2012-11-16
0
ЖИРГЭХ

   Ардчилсан намынхнаас ардчиллыг нэхэхээ больё. Учир нь, тэд ардчиллаас аль хэдийнэ урвачихсан. Үзэл бодолдоо үнэнч байгаа юу гэж шаардахаа ч байя. Учир нь, тэд ердөө зургаан сарын өмнөх байр сууриа бас л мартчихсан яваа. Ер нь тэднээс “Өөрийнхөө нэрийг санаж байна уу” гэж асууя. Арай ч бас “Намайг зөвхөн Сайд гэдэг гэж ” гэж ангайлгахгүй байх. Аав, ээж нь минь өгсөн юм гэж бодоод алдар нэрээ эрх биш хэлэх биз. Өөрөөр бол тэдэнд найдаад байх зүйл алга. Харин өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь нэхэн сануулж “Ой санамжаа эргэж олоход тань туслая” хэмээн чин сэтгэлээ дэлгэе. Харамсалтай нь, тэд ой санамжаа эргүүлэн авахаас татгалзаж магадгүй юм. Ой санамжинд нь үлдсэн үг хэлж, үнэн ертөнц нь одоогийн Ардчилсан намынханд таалагдахгүй байгаа болохоор тэр шүү дээ.
Ардчилал-689
   Уншигч та тунгаан бодоод үзээрэй. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд ямар байр суурьтай байлаа. Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юу гэж хэлж байв. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэн байсан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдрийнх шиг үгээ нөөж, үзэл бодлоо нуудаг нэгэн байсан билүү. Сонирхолтой байгаа биз. Тэд өөрчлөгдчихөж. Та бид огт өөр хүмүүсийг УИХ-д сонгосон байтал тэдний оронд адил дүр төрхтэй хэрнээ огт өөр үзэл бодолтой орлон тоглогчид гишүүний бүрэн эрх эдэлж байгаа мэт санагдаж байна.
   Наад зах нь, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг тэд юу гэж шүүмжилж байлаа даа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх үеэрээ сонгогч нэг бүрийн чихэнд “Би л УИХ-ын гишүүн болбол энэ гэрээг өөрчлүүлж чадна. Итгээрэй” хэмээн эрдэж байсан. Сонгогчид үүнд нь итгэж саналаа өгсөн. Тэдний үгэнд үй зайгүй итгэсэндээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шиг луйврын гэрээ байхгүй юм байна” гэж дүгнэсэн. Тодорхой баримт дэлгэе.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг 2010 оны аравдугаар сарын 31-ны өдөр “Нийгмийн толь” сонинд “Манай сайд нар гэрээг хэлэлцэх үеэс эхлээд хөрөнгө оруулагчийн саналыг хамгаалсаар ирсэн. Үүний үр дүнд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварыг тэглэж, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацааг найман жилээр сунгах зэргээр дандаа хөрөнгө орулагчийн ашгийг нэмэг¬дүү¬лэхэд холбогдох хуульд өөрчлөлт оруулах төс¬лийг Засгийн газраас санаачилж батлагдсан. Энэ байдлаас гэрээг байгуулсан сайд нар хэний талд үйлчилж  ирснийг харж болно. Харин УИХ-ын 57 дугаар тогтоол нь Монголын талын байр суурь байсан бөгөөд энэ тогтоолыг гэрээ байгуулахад сайтар баримталсан бол Монгол Улсын эрх ашиг хангагдах байв” хэмээн ярилцлага өгч байж. УИХ-ын дарга З.Энхболд ч тэр адилхан. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг хэлээд “Бид яагаад “УИХ-ын 57 дугаар тогтоолыг заавал биелүүл” гэж шахаад байна гээч. Олонхиороо шийдчихсэн зүйлийг Засгийн газар дураараа өөрчилж болохгүй учраас тэр. Тогтоол биелүүлэх хэрэгтэй. Бид бодитой, материаллаг хэр, хэмжээндээ л ярина уу гэхээс 34 хувийг бага байна гээд 340 хувь байвал сайн байх байсан” гэдэг хэмжээ хязгааргүй юм ярихгүй байгаа” гэж байв.
   Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тухайд дээрх санаа бодлоо бүр ч хатуугаар илэрхийлж байсан. Түүнээсээ болж Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт адлуулж “тагнуулах, шалгуулах” дээрээ ч хүрч байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд худалч хүнд дээрх гишүүдийн оюун санааны удирдагч байсан бөгөөд тэнгэр бурхны нэрээр хүртэл андгайлах нь холгүй эсэргүүцэж байсан нь саяхан.
   Гол нь энэ гишүүд бүгдээрээ өнгөрсөн оны есдүгээр сард УИХ-ын 10 гаруй гишүүдийн хамт Засгийн газарт шаардлага хүргүүлж, “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчил” хэмээн хашгирч байсан нь саяхан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард дахин УИХ-ын 24 гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхэд тэд байсангүй. Бидний мэдэх нөгөө С.Эрдэнэ, Н.Батбаяр, Д.Ганхуяг, З.Энхболд нь алга болчихож. Тэр ч битгий хэл УИХ-ын чуулганы танхимд өөрчлөх, эсэх талаар санал асуулга явахад тэд эсрэг кноп дарчихсан гэж байгаа. Ёстой л дээр зухас өгүүлсэнчлэн тэдний оронд огт өөр үзэл бодолтой хэрнээ, тунчиг адилхан орлон тоглогчид нь УИХ-д сууж байсан мэт санагдаж байлаа.  Магадгүй жинхэнэ С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Н.Батбаяр нар нь Засгийн газрын хурлын танхимд “Ерөнхий сайд аа, Оюутолгойн гэрээгээ өөрчлөхгүй бол бид энэ засгаас чинь гарлаа шүү” гээд сууж байсан байх. УИХ-ын дарга З.Энхболдын тухайд ч тэр адилхан. Тэр энэ их амбиц, энэ өндөр туршлагаа Ардчилсан намынханд зүгээр ч нэг ашиглуулж, УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг нь шан харамжгүйгээр  хашихгүй гэсэндээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг заавал өөрчлөх хатуу болзолтой даргын албыг чинь хашна шүү” гэж дарамталсан байх.
    Би хувьдаа ингэж л найдаж байгаа. Хэрэв тэд энэ зэргийн шантааж үзүүлээгүй байгаад өнгөрсөн жилийн мөн өдийд битгий хэл гурван сарын өмнө УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр хэлсэн ярьснаа мартаагүй л бол ингэх л учиртай. Эс бол тэд нийтлэлийн эхэнд дурдсанчлан өөрийгөө гээчихсэн байх. Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нь гэхэд л арай хийж сайд болсон дээрээ  эрдээд үнэт зүйл, үзэл бодлоо гээчихсэн байх. Ядаж л түүний хувьд хэвлэл дээр гарч буй мэдээллийг харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэж сайдын суудлаараа дэнчин тавьж явснаас Байнгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийг эхнэр, хүү, охин, ах, дүү хамаатан садан өөрийн хувийн сургууль болох “Гурван тамир”-ынхаа багш нэрээр бүрдүүлэх нь илүү амин чухал хэрэгцээ нь болж хувирсан бололтой юм билээ. Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын хувьд ч нэг их дээрдээд байх зүйл үгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн удаад сайд болсных нь дараахан “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр “Д.Ганхуяг сайдын ганцаарчилсан тоглолт” нэртэй нийтлэлдээ түүнийг “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх бодлоосоо ухраагүй байгаа” гээд биччихсан биш Уул уурхайн сайдын эмзэг цэгийг хатгачих шиг болсон. Сандарсан сайд маргааш нь бүх өдөр тутмын сонин дээр мэдэгдэл гаргаж, “Би өөрчилнө гэж яриагүй” гэсэн залруулга хийлгэнэ билээ. Бүхэл бүтэн хоёр сарын өмнөх ярианыхаа эсрэг ийн мэдэгдэл гаргасан нь Д.Ганхуягийг сайд үзэл бодлоосоо урвахын дээдээр урвасан гэдгийг нь нотолж өгсөн. “Арай ч дээ” гэмээр тэдний энэхүү үзэл санааны урвалт нь үнэхээр ч “Ардчилсан намаас ардчиллыг, Ардчилсан намын лидерүүдээс шударга үнэн, чин сэтгэлийг эрж хайгаад эрлийн үзүүрт шар тос олно гэж байхгүй” гэдгийн нотолгоо юм. Харин үүний оронд урвалт, шарвалтынх нь балаг Монголд минь багахан шиг гай болоосой хэмээн чин сэтгэлээсээ залбирах шинэ залбирлыг та бидэнд өгсөн гэвэл илүү үнэнд нийцэх биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • x (115.21.236.3)
    yg zuw muusain urwagchid yu gej baij garch irlee 2016 ond AN bayartai
    2012 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үнэн хол биш
    13 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    32 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    3 цаг 23 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    3 цаг 34 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    3 цаг 49 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    3 цаг 56 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    3 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК