Интернэт худалдаагаар бэлэн хувцас зардаг нэгэн хятад залуу настай эмээгээ модель болгосон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр фермийн ажил эрхэлдэг 72 настай хөгшин эмээдээ тод өнгийн, залуу охидын хувцас өмсүүлэн зургийг нь авчээ. Түүний зарж буй хувцаснууд бусдаас ялгарах онцгой зүйлгүй ч эмээгийн зургийг харах гэсэн хүмүүс веб хуудсаар нь зочлох болжээ. Ягаан, улаан, улбар шар гээд тод өнгийн оймстой эмээгийн зураг зарим хүнийг бухимдуулсан бол ихэнхи нь таалагдаж байгаа гэсэн утгатай сэтгэдэл бичиж үлдээсэн байна. Нэг үйлчлүүлэгч "Эмээ "Ганнам стайль" бүжиглэх дутуу байна" хэмээн хошигножээ. 72 настай фермер эмээгийн зургуудийг үзнэ үү.


