Өнгөрсөн баасан гаригт төрийн соёрхолт дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиосон билээ. Түүнд зориулж фэнүүд нь төрсөн өдрийн мэнд хүргэн аз жаргал хүссэн. Мөн Монголын толгой баячуудын үйлчлүүдэг LV дэлгүүрээс түүнд төрсөн өдрийн бялуу мэндчилгээний хамтаар илгээжээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Төрсөн өдрийн мэнд дэвшүүлж байгаа та бүхэндээ их баярлалаа. Өөрийнхөө зүгээс намайг төрүүлсэн ээждээ хамгийн их хайртайгаа хэлж,эрүүл энх ,үргэлж залуугаараа аз жаргалтай байж энэ ертөнцийн хамгийн сайн сайхан бүхнийг ХАЙРТ ЭЭЖДЭЭ ХҮҮ НЬ ХҮСЭЖ БАЙНА !!!" гэж бичжээ.
