
Их Британиас илгээсэн олон сая долларын тусламжийг завшсан хэргээр Угандагийн ерөнхий сайд Амама Мбабази болон түүний танхимын гишүүдийг шалгахаар болжээ. Их Британий зүгээс энэ жил зүүн Африкийн орнуудад 42 сая долларын тусламж үзүүлэхээр төлөвлөсөн аж. Гэсэн ч Угандагийн эрх баригчид тусламжийн мөнгийг завшсан гэх баримт эхнээсээ ил болсон тул үлдсэн 17,6 сая долларыг өгөхөө түр зогсоожээ. Их Британы талаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэхдээ "Угандагийн Засгийн газар манай татвар төлөгчдийн мөнгийг очих ёстой эзэндээ хүрсэн гэдгийг батлахаас нааш тусламжаа үргэлжлүүлэхгүй" гэжээ.
Угандагийн улсын ерөнхий аудиторын өнгөрсөн сарын тайланд дээрх мөнгийг Lord"s Resistance Army буюу босогчдын армид хулгайлагдсан хүүхдүүдэд зориулсан гэж бичсэн байна. Гэсэн ч Их Британы зүгээс илүү нарийн шалгалт явуулахыг хүсчээ. Энэ хэрэгт Угандагийг Засгийн газрын хэдэн арван ажилтан сэжиглэгдэж байгаа аж.
Б.Баяр