hzbМонголын махны холбооноос махны үнийг бууруулах талаар шаталсан арга хэмжээ авч эхэлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Хүчит шонхор” хүнсний зах, “Стандарт мах” ХХК хамтран махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулжээ. Энэхүү өргөтгөсөн худалдааны үеэр иргэд, худалдан авагчдад үхэр, хонь, ямаа, адууны болон гахайны махыг бөөний үнээр худалдаалсан ба махны жижиглэнгийн үнээс 500-1000 гаруй төгрөгөөр хямдруулсан байлаа.
Тус өргөтгөсөн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэдийн хувьд нэг кг махыг 500-1000 төгрөгөөр хямд үнээр худалдан авах нь эдийн засагт хэмнэлттэй байна гэж ярьж байлаа.
Тус өргөтгөсөн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэдийн хувьд нэг кг махыг 500-1000 төгрөгөөр хямд үнээр худалдан авах нь эдийн засагт хэмнэлттэй байна гэж ярьж байлаа.
Т.Хулан