Мөн 25 аж ахуйн нэгжид зөрчил арилгах хугацаатай албан шаардлага өгч, 394 сая төгрөгийн нөхөн төлбөр, хууль бусаар олборлосон 485.5 гр алтыг улсын орлого болгож, 87.5 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

Шалгалтад 18 аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 200 аж ахуйн нэгж, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй найм, баяжуулах үйлдвэр 15, бичил уурхайн аргаар ашигт малтмал олборлогч нөхөрлөл ес хамрагджээ.
Үүнээс ил уурхайд үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 21 нь их, 28 нь дунд, 16 нь бага эрсдэлтэй байсан аж. Харин далд уурхайд үйл ажиллагаа явуулж буй 12 аж ахуйн нэгжийн хоёр нь их, найм нь дунд, хоёр нь бага эрсдэлтэй байжээ.