
Өнгөрсөн
амралтын өдөр ноцтой осол гарч, гурван хүн газар дээрээ амиа алджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Номгон сумаас Дархан-Уул аймаг руу явах замд
Портер болон Toyota prius маркын автомашин мөргөлджээ.

Өнгөрсөн амралтын өдөр ноцтой осол гарч, гурван хүн газар дээрээ амиа алджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Номгон сумаас Дархан-Уул аймаг руу явах замд Портер болон Toyota prius маркын автомашин мөргөлджээ. Улмаар машинд зорчиж явсан 46 настай Э, 22 настай З, 42 настай Ч нар газар дээрээ нас барсан байна. Тиймээс Замын цагдаагийн газраас хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан жолооч нарт анхаарал, болгоомжтой явахыг анхааруулж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)