

Бүртгэлийг Хөдөлмөрийн төв бирж дээр энэ сарын 19-20-ны хооронд зохион байгуулж, шалгалтыг энэ сарын 29-нд авах юм байна. Бүртгүүлэгч нь БНСУ-д ажиллах хугацаандаа багтаж, 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш сайн дураараа нутаг буцаж ирсэн байх ёстой гэнэ.
Насны хувьд 18-39 настай, Өмнөд Солонгосоос албадан гаргуулаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй иргэд бүртгэлд хамрагдах боломжтой юм байна.