

Гэтэл компьютер засварын хүн түүний зургуудыг интернэтэд байршуулснаар энэ хэрэг эхэлсэн юм. Түүний 1300 орчим хувийн порно зургийг бусдад худалдсан хэргээр 10 орчим хүн баривчлагдсан бөгөөд тэдгээр зургийн бараг тал хувь нь интернэтээр цацагджээ. Энэ явдлаас болж Эдисон Чен урлагийн карьераа орхих болсноо мэдэгдэж, мөн түүний хувийн порно зурганд орсон охид бүсгүйчүүдээс уучлалт гуйсан юм.
Түүний порно зургийн цуглуулгад Хонгконгийн алдар нэртэй жүжигчин, дуучин бүсгүйчүүд ч байсан бөгөөд тэдний заримд нь энэ явдал хүндээр тусч амиа хорлохыг завдсан гэдэг. Мөн Хонгконгийн нэгэн мафийн толгойлогчийн охины садар зурагнаас болж Эдисон зодуулж арайхийн амь гарсан. Өдгөө тэрээр Америкт эгэл жирийн амьдралаар амьдардаг нэгэн болжээ.



Сэтгэгдэл (1)