зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав

2012-11-19
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийг хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч уулзав.Ерөнхийлөгч БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга таныг Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байгаад туйлын баяртай байна гээд энэ айлчлал Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа төдийгүй, хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
choiМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бокийг хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч уулзав.Ерөнхийлөгч БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга таныг Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны найрсаг айлчлал хийж байгаад туйлын баяртай байна гээд энэ айлчлал Монгол Улс, БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа төдийгүй, хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Хоёр орны урт хугацааны тодруулбал, 60 гаруй жилийн түүхтэй  уламжлалт, найрамдалт харилцаа манай ард түмнүүдийн эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж буйд таатай байна. Монгол Улс БНАСАУ-ын шинэ удирдлага та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Ерөнхийлөгч хэлэв.
 
-Юуны өмнө удирдагчийнхаа халуун мэндчилгээг уламжилья. Энэ урт хугацааны харилцааны үндсийг манай их удирдагч Монголд хоёр удаа айлчлахдаа тавилцсан юм. Манай удирдагч Ким Жөн Ун ч хоёр орны найрамдалт харилцаанд анхаарч байгаа. Өнөөдөр хоёр улсын найрамдалт харилцаа олон салбарт хөгжиж байна. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт нийцэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд тус дэм болно гэж үзэж байна. Сая УИХ-ын даргатай хэлэлцээ хийхдээ хоёр тал харилцан төлөөлөгчид солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг хангах асуудлаар ярилцлаа. Ерөнхийлөгч та хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин тусална гэдэгт итгэж байна гэж Чой Тэ Бок хэллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Монголын Засгийн газар байгалийн нөөц баялагтаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд анхаарч байгааг бид үнэлж байна. Мөн Монгол Улс бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдгийг бид дэмжиж байна.
 
Манай дээд удирдагч хоёр том зорилго тавьж ажиллаж байна. Нэгд хүчирхэг улс байгуулах, хоёрт ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэх явдал юм” гээд хоёр Солонгосын өнөөгийн харилцаа, уламжлалт түүх соёлын талаар мэдээллээ.
Ерөнхийлөгч хоёр орны харилцааны тухай сайхан үг хэлсэнд болон умард, өмнөд Солонгосын талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд Монгол Улс, БНАСАУ-ын харилцааг идэвхжүүлэхэд дөрвөн зүйлд анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв.
 
Нэгд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал чухал байна. Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын дээд удирдлага, Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга Ким Жөн Унийг Монгол Улсад хүлээн авахад бэлэн байна. Хоёрт эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, байгалийн баялгийг хамтран ашиглах, түүнд зориулсан дэд бүтцүүдийг байгуулах, хоёр талын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм. Мөн худалдаагаа нэмэгдүүлэх, ажиллах хүчин солилцох, далайн тээврийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэх боломжтой. Гуравт Монгол Улс БНАСАУ-ын зүгээс тавьж буй саналд анхаарал тавьж ажиллана. Иран Улсын Тегеран хотноо энэ оны 8 дугаар сард болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтын үеэр би БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай уулзах үеэр ярилцсан. Энэ үеэр хүнсний тусламжийн асуудлыг хөндөн ярьсан бөгөөд хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар судалж байгааг хэлье. Ер нь аль нэг талд нь хүндрэл учрахад бие биедээ туслах нь зөв зүйтэй юм гэж үздэг. Дөрөвт Солонгосын хойгийн асуудал эв зүйгээр, энх тайвны замаар шийдэгдэж зохицуулагдах ёстой. Энэ бол Монгол Улсын уламжлалт байр суурь. Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээний оролцогч тодорхой талуудыг Монгол Улсын нийслэлд хүлээн авч уулзуулах ажилд тусалж дэмжихэд бэлэн байна. Сая манай санаачилгаар БНАСАУ, Японы талын төлөөлөгчид Монголд ирж ийм уулзалт хийсэн. Ийнхүү уулзалтаа сэргээсэнд баяртай байна хэмээн Ерөнхийлөгч хэллээ.
 
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч өөрийн мэндчилгээг  БНАСАУ-ын дээд удирдлага, Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга Ким Жөн Унд дамжуулахыг хүсэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (124.28.104.184)
    huurhii elbegdorj ireh jilii songuuliin iveen tetgegchgyi bolloodoo umnud so nar elbegdorjid mai gesen salaawch uguh bailgyi elbegdorjiin bugsuruu eejiinhen tolgoig chiheh umsan
    2012 оны 11 сарын 19 | Хариулах
  • Анхаа (202.55.191.35)
    Буруу л юм хийгээд байна даа Америк Япон Солонгосоос эдийн засгийн хориг арга хэмжээ авагдчаад байхад манайхан хамтран ажиллая л гэж байж хэдэн томчуудын дургүйг хүргэчих вий дээ
    2012 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    11 цаг 48 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 51 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 11 цаг 06 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК