

“Jaguar Land Rover” компани хятад дахь хамтрагч “Чери” компанитай хамтран Шанхай хотын захад үйлдвэрээ барихаар болсон бөгөөд нийтдээ 1.1 тэр бум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж.
Хоёр компани өнгөрсөн долоо хоногт Шанхай хотын ойролцоох Шаньсу мужид үйлвэрийнхээ тулгын чулууг тавьжээ. Хөрөнгө оруулалтаар зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй судалгааны төв, хөдөлгүүр үйлдвэрлэх хэсгийг ч тусад нь барих юм байна.
Үйлдвэр 2014 онд ашиглалтад орох аж. Хамтран ажиллаж буй “Jaguar Land Rover” болон “Чери” компаний удирдлагууд “Одооноос эхлээд бидний хамтын ажиллагаа илүү дотно төвшинд явагдах болно” хэмээн хэлсэн байна.
Англи дахь “Jaguar Land Rover” компанид 24 мянган хүн ажилладаг байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)