

Тус компани өөрсдийн бүтээлээ АНУ-ын патентын байгууллагаар баталгаажуулахдаа “Дэлгэцээр уншихдаа бодит номын хуудас эргүүлэх мэт үйлдэл” гэсэн нэрээр бүртгүүлсэн байна. “Apple” компани зохиолчийн эрхийг авахдаа гурван төрлөөр патентжуулжээ. Үүнд хуудасны булангаас эргэх, хуудас дундаасаа эргэх, хуудас бүтэн эргэх гэсэн гурван сонголтыг гурвууланг нь өөрсдийн нэр дээр баталгаажуулсан байна.

Өмнө нь хэд хэдэн удаа тус компаний брэндийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан өөр брэндийн нэр дээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Тиймээс зохиогчийн эрхээ баталгаажуулсан нь компаний аюулгүй байдалд сайн үр дүг авчирна гэв.
Д.Идэр