Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НОГООН автобусны сонсголын эхний өдрөөс ОНЦЛОХ нь

2024-5-22
0
ЖИРГЭХ

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр эхэлсэн. Тэгвэл эхний өдрөөс шинжээчийн дурдсан онцлох баримт, эсрэг талын байр суурийг хүргэж байна.


УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ БАЙВ УУ? 

Энэ сонсголоор "шууд" худалдан авалт хийх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах нь бас нэг чухал асуудал болоод байгаа. Шууд худалдан авалт нэрийн дор ханцуйндаа наймаалцаж, мөнгө "цавчиж", харагдахгүй хулгай хийж буй талаар УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Гэхдээ эрх бүхий албан тушаалыг хашиж байсан Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, автобусыг огтхон ч "төрийн нууц" нэрэн дор худалдаж аваагүй, анхнаасаа буруу мэдээлэл түгээж, түүн дээрээ улс төрийн тоглолт хийсэн гэж байлаа. Харин Ж.Сүхбаатар гишүүн "сонсгол гэрчээр дуудаж, элдэв зүйлд гүжирдэж, яллагдагчаар татагдан шүүхийн процесс үргэлжилж байхад хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах зүйл хийхгүй байх"-ыг санууллаа. 


ХАМААРАЛ БА ХУУЛЬ

“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” НҮТББ-ыг үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч гэдэгт А.Ганхуягийн нэр байна. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад тус НҮТББ-аас С.Бямбасүрэн томилогдсон. Энэ НҮТББ ногоон автобусны тендерт шалгарсан нийлүүлэгч “Тэнүүн-Огоо” компанийн А.Ганхуягтай харилцан хамааралтай. 

ННТГ-ын газрын дарга С.Жавхлантбаатарын дүү С.Жавхлантуяа нь Тэнүүн Огоо ХХК-ийн захираүл А.Ганхуягийн хүү Г.Намнансүрэн нар нь "Илчит хүлэг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээдүүд. 

Урьдчилгаа төлбөр болох 81 тэрбум 666 сая төгрөгийг Тэнүүн Огоогийн голомт банк дахь данс руу шилжүүлсэн байна. 

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн техникийн тодорхойлолт:

Техникийн тодорхойлолтыг ажлын хэсэг хэлэлцээд дөрвөн үзүүлэлтээр "Тэнүүн-Огоо" компанийн техникийн тодорхойлолт зөрснийг хэлэлцэж байжээ. 

Гэвч техникийн тодорхойлолтын зөрүүтэй асуудлаар тодруулга аваад явах уу? гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хэрвээ хуулиа мөрдөж байсан бол тодруулга авах шаардлагагүйгээр техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үзэх байсан. Гэтэл ажлын хэсэг техникийн тодорхойлолт дээр тодруулга авсан.

Тодруулбал 

  • Автобусны шилний үзүүлэлт зөрсөн
  • Гүүшин холбоо буюу тэнхлэгийн техникийн үзүүлэлт зөрж байсан. 
  • Дулаацуулгын систем зөрүүтэй.
  • Үйлдвэрлэлийн итгэмжлэл буюу баталгаа гэсэн үзүүлэлтээр зөрсөн талаар ярилцжээ.

ТЭНҮҮН-ОГОО гадаадын компани руу 111 тэрбумыг шилжүүлж,

үлдсэн мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ 

Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн төсвийн зарцуулалт:

  • Улсын төсөвт 11.9 тэрбум төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг. Авлигатай Тэмцэх Газраас эрүүгийн хэрэг үүсэж дансанд нь байсан мөнгийг битүүмжлээд дараа нь буцаагаад шилжүүлсэн.
  • 8.1 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компани, хамаарал бүхий компани, этгээдүүдээрээ дамжуулан бэлнээр гаргаж авсан.
  • 2.2 тэрбум төгрөгийг "Тэнүүн-Огоо" компанийн хамаарал бүхий компани, этгээдүүд бие биедээ шилжүүлсэн.
  • 1.3 тэрбум төгрөг бол “Тэнүүн-Огоо” компанийн бусад үйл ажиллагаа. Бусад үйл ажиллагааг харахад банкнаас авсан зээл, зээлийн хүү, баталгааны шимтгэлд зарцуулагдсан.

Тэнүүн-Огоо компаниас гадаадын компаниудад шилжүүлсэн 111 тэрбум төгрөгийг бүтцээр нь авч үзвэл:

  • Daewoo автобус нийлүүлэгч "Iktae" компанид 77.3 тэрбум төгрөг
  • Цахилгаан автобус нийлүүлэгч Хятадын "Nanjin golden dragon" компанид 29.5 тэрбум төгрөг
  • Цахилгаан автобусны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгч Хятадын гурван компанид 1.3 тэрбум төгрөг
  • Солонгосын тээвэр зуучийн "Wonnam gls" компанид 2.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Nanjin golden dragon компани руу "Грийн энержи моторс" ХХК-аар дамжуулж 19.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Харин 10.3 тэрбум төгрөгийг "Эм Эс И Партнерс" ХХК-аар дамжуулж шилжүүлжээ. 

"Грийн энержи моторс" болон "Эм Эс И Партнерс" ХХК нь "Тэнүүн-Огоо" компанитай харилцан хамааралтай нэгдсэн сонирхолтой этгээдүүд байсан нь нотлох баримтаар харагдаж байна.

Хамаарал бүхий компаниудаараа дамжуулаад “Тэнүүн-Огоо” компани гадаад руу 111 тэрбум төгрөг шилжүүлсний дараа дансандаа үлдсэн мөнгийг их хэмжээгээр бэлнээр авдаг байжээ. 

“Тэнүүн-Огоо” ХХК, "Эм Эс И Партнерс" ХХК, "Грийн энержи моторс" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон банкнаас бэлэн мөнгө авсан итгэмжлэл бүхий иргэдээс тодруулга авах шаардлагатайг гэдгийг шинжээч дурдсан юм. 


ТЭНҮҮН-ОГОО компанийн дөрвөн объект,

бааз байгууламжийг 75.3 тэрбумаар үнэлж, хүлээлцэж байна 

Эл компани дахин үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Түүнчлэн 100 автобус тус компанийг зогсоолд хадгалагдаж байгаа аж. Мөн дахин 94 автобус орж ирэхгүй гэв. 

Тус компанийн Ерөнхий нягтлан бодогч хэлэхдээ, "Манай компанийн дөрвөн объект бүхий бааз байгууламжийн үл хөдлөх хөрөнгийг нийт 75.3 тэрбумаар үнэлж, хөрөнгөө хүлээлцэж байна. Энэ нь Солонгос руу шилжүүлсэн 77.2 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж улсад төлж буй явдал юм. Зөрүү мөнгөнд нь хөрөнгө барьцаалж бүх өрийг бүрэн барагдуулсан" гэв. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
“Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    1 цаг 2 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    2 цаг 14 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    2 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    3 цаг 4 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    3 цаг 21 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    3 цаг 26 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    3 цаг 42 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    3 цаг 49 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    4 цаг 47 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    5 цаг 25 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    5 цаг 27 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    5 цаг 31 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    5 цаг 34 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    5 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    6 цаг 30 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    7 цаг 32 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 56 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    7 цаг 59 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    8 цаг 36 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    8 цаг 43 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • “Хувьсал” продакшн өнөөдөр үзэгчдэдээ БЭЛЭГ барьж байна
  • PGL Astana 2026 тэмцээнд аль баг түрүүлэх вэ? 
  • Английн Хунтайж Уильям, гүнж Кейт нар гэрлэлтийн 15 жилийн ойгоороо гэр бүлийн ховор зургаа дэлгэв
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК