Найман сартай Цолмон охины талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан
билээ. Д.Цолмон охин охин зургаан сартайгаасаа ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ
ХАВДАРААР одоо Японд эмчлүүлж байгаа билээ Япон эмч нарын зүгээс охиныг
эрүүл болгох боломжтой гэсэн хариу хэлж байгаа билээ.

Найман сартай Цолмон охины талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Д.Цолмон охин охин зургаан сартайгаасаа ТУНГАЛАГ ЭСИЙН ХОРТ ХАВДАРААР одоо Японд эмчлүүлж байгаа билээ Япон эмч нарын зүгээс охиныг эрүүл болгох боломжтой гэсэн хариу хэлж байгаа билээ. Охиныг Японд хэвтэн эмчлүүлэхэд эмчилгээний зардал гэж маш их мөнгө хэрэгтэй болсон учир охины эцэг эх элэг нэгт монголчуудаасаа тусламж ирж байгаа. Эмч нарын гаргасан ерөнхий тооцоогоор охинд 2 жил 3 сар орчим эмчилгээ хийнэ. Энэ хугацааны эмчилгээний нийт зардал 33 сая иен буюу 500 сая төгрөг. Гэхдээ Япон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадвал хамрагдсан өдрөөсөө эхлээд эмчилгээний зардлыг японы төр засгаас даана. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахын тулд охин болон охины эцэг, эх визээ сунгуулж түр оршин суух үнэмлэх авах хэрэгтэй байгаа юм. Энэ үнэмлэх гарах хугацаа нь дор хаяж 2 сар бөгөөд энэ хугацаан дах төлбөрөө бол заавал төлөх шаардлагатай, энэ нь дор хаяж 100 сая төгрөг болно. Охинд зориулсан “Сэтгэлийн дуудлага” нэртэй бүх оддын тоглолт энэ сарын 28-ны 19 цагаас УБ паласын концертын их танхимд болох гэж байна. Тоглолтод Эргэн дурсахуй, Мотив, Нэгэн зүгт, Үүрээ Мөнхбат, Gee, S4, ВX, Bobo, Universe best songs, МУГЖ Г.Батбаяр, Бүрнээбаяр, СТА Банзрагч, Мөнхбат, Б.Болдбаатар, А.Түмэн-Өлзий, Отгонгэрэл, Хосбаяр, Буянжаргал, Анхбаяр тэргүүтэй дуучтд оролцох юм. Та Голомт банк 1205027801 ээж Б.Мөнгөнтуяа. Холбоо барих утас: Эмээ 99377885, Ээж 98460339, Аав 07065231157
Т.Хулан
Сэтгэгдэл (2)