

Ширүүн харилцаатай байгаа хоёр орныг эвлэрэхийг олон улс шаардаж, зөвлөж байгаа юм. Тэгвэл өчигдөр Израйлийн Засгийн Газрын танхим Египтийн эвлэрэлийн тохиролцоог Каир хотод хэлэлцсэн талаар “BBC” мэдээллээ.
Египтийн саналд ямар агуулга байсан талаар олон улсад мэдээлээгүй хэдий ч Израйль болон тус улсын эсрэг цэргийн бүлэглэл болох Хамаст нөхцөл байдлыг танилцуулсан аж.

Египт нь тус хоёр орны энх тайвны хэлэлцээг дамжуулах зуучлагч болж, Израйль, Хамасын удирдагчид Египтийн нийслэл Каир хотноо уулзалдсан байна. Египтийн албаны хүмүүс мягмар гарагаас эвлэрэлийн тохиролцооны талаар мэдээлэл хийнэ гэж итгэж байгаагаа олон улсад зарлажээ.
Палестины Хамас бүлэглэл олон улсын болон НҮБ-ын сонголтоор аль ч нутагт харьяалагддагүй маргаант Газын зурвасыг 2007 оноос хойш хянах болсон юм. Израйль Газын зурвасаас 2005 онд гарсан ч хэдий одоо хүртэл өөрийн нутаг хэмээн үзэж хөл хорио тогтоодог юм. Газын зурвас бол Газар Дундын тэнгисийн дагуух 41 км урт, 6-12 км өргөн үргэлжлэх 360 км² нутаг юм. 1.5 сая хүн амьдардаг Газын зурсавын нийслэл нь Газа хот. Ямар ч улсаар хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч Палестиний эрх баригчид Палестиний нутаг дэвсгэр хэмээн 2006 онд зарлан, хяналтаа тогтоосон. Палестиний нутаг дэвсгэрээс Израйльчууд гарах хэрэгтэй гэж Палестиний эрх баригчид үздэг бол Израйльчууд энэхүү газар нутаг биднийх гэж үздэгээс ихээхэн маргаан үүсч олон хүн амь насаа алддаг юм.
Д.Идэр