Дэлхийн ой тогтоолтын тэмцээн болох “MEMORIAD-2012” Туркийн Анатолиа хотод эхэлнэ. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын тамирчид “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг ой тогтоолтын тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын тав, нийт 10 төрлөөр өрсөлддөг юм. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг уг олимпод манай улсаас Ой тогтоолын ОУ-ын мастер, дасгалжуулагч Х.Хатанбаатар, ОУ-ын их мастер С.Цогбадрах, Их Мастер С.Акжол, Цээж бодолтын Дэлхийн аварга Т.Мягмарсүрэн, Ой тогтоолын Үндэсний гутгаар аварга Б.Анар, Оюуны спортын тамирчин Б.Ганбаяр нар оролцож байгаа аж.

Сэтгэгдэл (1)