

Тус тэмцээнд Лондон-2012 олимпийн мөнгөн медальт, 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй зургаан боксчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Гавьяат уг тэмцээнд жин өгсөн 56-кг-д тулалдах юм.
Сонирхуулахад өнгөрсөн онд болсон тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар 52 кг-д П.Сэрдамба, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм.
Белоярскийн Дэлхийн цомд оролцох тамирчид:
Эрэгтэй. 49 кг - Г.Ган-Эрдэнэ, 52 кг - Ц.Одсүрэн, 56 кг - Н.Төгсцогт, 60 кг - Д.Отгондалай, 64 кг - Ц.Отгон
Эмэгтэй. 51 кг-Д.Шинэцэцэг
Дасгалжуулагч - Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах