Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амарбаясгалан: УИХ-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь ажиллах боломж бололцоог бүрдүүлнэ

2024-8-02
0
ЖИРГЭХ

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.


Тэрбээр “Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлт идэвхэжсэн үед хотуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, орчин үеийн хөгжлийн чиг хандлага, шинэ боломж, сайн оновчтой туршлагуудыг нээлттэйгээр ярилцаж, дэвшүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүддээ харьцуулсан дүгнэлт хийх боломж олгодгоороо тун чухал арга хэмжээ гэж үзэж байна.

Энэ Улсын Их Хурлын онцлог бол хамтарсан Засгийн газар байгуулж, ард түмний дэмжлэг авсан Монгол Улсын улс төрийн олон намуудын дэвшүүлж байгаа зорилго, зорилтуудыг хамтын хүчээр хэрэгжүүлэх явдал юм.

Сонгуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө Нүүдлийн соёл иргэншлийн уламжлалтай Монгол орны хувьд орчин үеийн хотын хөгжлийг хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн хүчээр нутагшуулж, хүнд илүү ээлтэй болгох чухал шаардлага бий. Энэ нь төвлөрлийг улсаас хот руу шилжүүлж  буй орчин үеийн дэлхийн чиг хандлагад дөхөх, улмаар хот бие даан хөгжихөд ач холбогдолтой. Ийнхүү Улаанбаатар хотыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүнд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл чухал ач холбогдолтой.  Энэ ч утгаараа Улаанбаатар хотын нийтийн тээвэр, зам харилцаа, ногоон байгууламж, эрчим хүчний чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр олон намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан юм. Үүнээс гадна байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн менежмент, хог хаягдлын менежменттэй холбоотой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зайлшгүй юм. Эдгээр төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, сайжруулах, хэрэгжүүлэх шинээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх, хэнтэй хамтрах зэрэг олон асуултуудын өмнө байгаа бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөрөө эд боловсруулж байна.ажлууд бидний анхаарлын төвд байгаа.

Энэ чухал үед Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь цагаа олсон, бидний хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Дэлхий дахинд хувийн хэвшлийн шинэлэг санаа, санаачилгыг төрийн тэгш хүртээмжтэй бодлоготой хослуулан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хэрэгжүүлэхээр зорьж буй  төслүүдээс бид суралцах, санаа авахад бэлэн байна.

Монгол Улсын Их Хурлаас орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах, шаардлагатай санхүүжилтийг гадаад, дотоодоос босгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц утгаар нь ажиллах боломж бололцоог бүрдүүлэхийн тулд холбогдох хууль эрх зүйн орчны шинэчлэлт, сайжруулалтыг судалгаанд үндэслэж, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг баримтлан хийх болно.

Энэ хүрээнд хөрөнгө оруулагчид болон аливаа хувийн хэвшлийг дан ганц гэрээлэгч гэдэг утгаар нь бус харан хамтрагч гэдэг утгаар хандах, харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Цаашид аж ахуйн шинж чанартай ажлуудаас гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудад хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Иймд та бүхэн төр хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, сайн туршлагуудаа нээлттэйгээр хуваалцаж, Улаанбаатар хотын зүгээс ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр зорьж байгаа төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
ИЗНН-ынхан С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн асуудлаар мэдэгдэл гаргалаа
С.Зоригийн хөшөөг тойрсон зарим ФАКТ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хариуцлагаа хэзээ хүлээх вэ? (127.0.0.1)
    Манайд ч тэгээд хууль ёс, шударга ёс гэж алга даа. Энэ хүнтэй холбоотой Бортээгийн асуудал хөндөгдсөн ч одоо мартагнуулах талруугаа ороод мань хүн Улсын Их Хурлын дарга болчихсон үг хэлээд зогсож байх. Улс төрчийн ёс зүйн хувьд ч, хуулийн байгууллага ч хуулиар хүлээсэн үүргийнхээ хувьд шалгаад шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл 440 их наядын үнэтэй гэх Бортээгийн уурхай, ор газрын асуудлыг Монголчууд мартахгүй байлгүй дээ. Удаан цайм нэг сургуульд сурч байсан, Намд хамт ажилладаг Ц.Чулуузагд гэдэг хүний ах нь тэр асуудалд холбогдоод байхад чимээгүй дарагдсан.
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (127.0.0.1)
    ШИНЭ ХОРШОО ГЭЖ БААХАН СЭВЖ СОНГУУЛЬДСАН !!! ВЕНЕСУЭЛИЙН АРААС ОРУУЛЧИХААД АМНААС ЦААШГҮЙ ЛУЙВАРЧИНГУУД
    2024 оны 08 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
    15 цаг 22 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн ба BLAST Bounty Summer 2026 тэмцээний тойм
    15 цаг 25 мин
  • Барселона клубийн дахин бүрэлдэхүүнээ шинэчилж буй шинэ солилцооны цонх
    15 цаг 27 мин
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
    16 цаг 58 мин
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
    19 цаг 23 мин
  • Испанийн Ерөнхий сайдын эхнэр авлигын хэргээр шүүгдэж, улсаасаа гарах эрхгүй боллоо
    19 цаг 31 мин
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
    19 цаг 50 мин
  • “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
    20 цаг 1 мин
  • Өнөөдөр эхлэх Зүүн Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүн
    21 цаг 2 мин
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
    21 цаг 37 мин
  • Болзооны апп-аас залхсан ганц биечүүд амьд уулзалтыг илүүд үзэх болжээ
    21 цаг 49 мин
  • Монголын шигшээ багийн гол найдварууд: Т.Хангал, Б.Батсуурь нарын замнал
    23 цаг 2 мин
  • Улаанбаатарчууд түүхэндээ тав дахь удаагаа Азийн шилдгүүдийг хүлээж авлаа
    23 цаг 7 мин
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
    Уржигдар 17 цаг 29 мин
  • KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
    Уржигдар 14 цаг 50 мин
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
    Уржигдар 14 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
    Уржигдар 13 цаг 56 мин
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК