Өвөр Монголын Шилийн гол аймагт монгол бөхийн барилдааныг хөгжүүлэх гурван өдрийн хурал өчигдөр эхэллээ.

Өвөр Монголын Шилийн гол аймагт монгол бөхийн барилдааныг хөгжүүлэх гурван өдрийн хурал өчигдөр эхэллээ. Уг хурлыг монгол бөхийн барилдааны дүрмийг нарийвчлах, бөхийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Шилийн гол аймгийн соёл, спортын товчоо, Хятадын Коммунист намын Өвөр Монголын Зүүн үзэмчин хошууны хороо болон Засгийн газар, ӨМ-ын Шилийн гол аймгийн бөхийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байна. Хуралд оролцогчид “Шилий гол аймгийн бөхийн уралдааны дүрэм”, “Дүүрэнзаан бөхийн үйлсийг
хөгжүүлэхэд ивээн тэтгэх мөнгийг менежмент хийх арга”, "Монгол
бөхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагын тухай", “Найр наадмын үеэр тулгарч байгаа асуудал" зэрэг сэдвээр ярилцаж байгаа аж.
Монголын бөх судлалын хурал маргааш буюу 11-р сарын 23-нд өндөрлөнө.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)