
Өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд макро эдийн засгийг хөгжүүлэх олон улсын туршлага судлах зорилготой нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэг "Макро эдийн засгийн бодлого ба газрын баялагийн сан: Норвеги Улсын туршлага" сэдвээр явагдах бөгөөд Норвеги Улсын сангийн дэд сайд оролцох юм. Нээлттэй хэлэлцүүлэг 15 цагт эхэлнэ.