

Ерөнхийлөгч Хамид Карзай “яаралтай биелүүлэх ёстой хэрэг” хэмээн тодорхойлсон шаардлагаа АНУ, Афганистан хоёр орны батлан хамгаалахын гэрээний хүрээнд тавьсан байна.
Карзай шаардлагаа хоёр орны батлан хамгаалахын гэрээний хүрээнд “Бүх Афганистан иргэнд хамаатай” заалтын дагуу АНУ-д баривчлагдсан Афганистаны бүх хоригдлыг тус улсад хүлээлгэн өгөх ёстой хэмээн тайлбарлажээ.
АНУ-ын өндөр хяналттай шоронд 3000 гаруй талибчууд хоригдож байгаа аж.
Харин Хамид Карзайн хэвлэлийн төлөөлөгч Аймал Файзи даваа гарагт 70 гаруй афганистан АНУ-д хэлмэгдэж баривчлагдсан хэмээн мэдээлж байсан юм.
Д.Идэр